“Өгөөж чихэр боов” ХХК-ийн бүтээгдэхүүнээс утас, төмөр гарсаар байна... С.Түмэнгэрэл захиралаа!

3 сарийн өмнө 90
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

 90 орчим жилийн түүхтэй “Өгөөж чихэр боов” ХХК-ийн бүтээгдэхүүнээс утас гарч иржээ. Тодруулбал тус үйлдвэрийн бүтээгдэхүүн болох еэвэнгээс утас гарч ирж “Аваад л байхад цуваад гараад л байх юм” гэж иргэн цахим хуудаснаа зураг, баримттай мэдээллийг нийтэлсэн байдаг. 

Технологийн алдаа байв уу? Эс бөгөөд ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээр “Өгөөж чихэр боов” ХХК бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг үү? гэдэгт тус газраас тайлбар мэдээлэл хийгээгүй бөгөөд мэдээлэл өгөхөөс ч татгалзаж байна. 




Харин тухайн иргэнтэй ойлголцож, “тохиролцсон” гэжээ. Олон мянган хүн өдөр тутамдаа Өгөөжийн “боорцог”, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Гэтэл ийм үндэсний хэмжээний том үйлдвэр атлаа хүнсний аюулгүй байдал алдагдсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Санаж байгаа бол өмнө нь тус үйлдвэрийн савхан боорцогноос төмөр гарсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж байсан. 

Гэтэл "Өгөөж"-ийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа. 



Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Өгөөж чихэр боов” ХХК-ийн үйл ажиллагаатай ч танилцав байв. Энэ үеэр тус компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Иргэд нь эрүүл, ажилтай, орлоготой, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Гэтэл үндэсний үйлдвэр нь ийм хариуцлагагүй ажиллаж байх аж.