Нийтлэлийн бодлого

XONX.MN САЙТЫН РЕДАКЦЫН НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО



Ерөнхий бодлого: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ, ТАНИУЛАХАД ТҮҮЧЭЭЛНЭ.

xonx.mn сайт нь улс төрийн ашиг сонирхлоос ангид байж, иргэдийн дуу хоолой болж, хараат бус сэтгүүлзүйн зарчмаар ажиллаж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэнэ.

Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, иргэдийн индэр байна.

Бид хүний эрх, боловсрол, жендэр, байгаль орчин, инноваци зэрэг тогтвортой хөгжлийн 17 зорилгод хамаарах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН, хувь хүнийг  үргэлж дэмжин, хамтран ажиллана.

Монгол Улсын Зохиогчийн эрхийн хуулийг сахиж ажиллана.

 

Мэдээллийн агуулга

✔Бид контентуудаа бэлтгэн хүргэхдээ тогтвортой хөгжлийн зорилт тэр дундаа боловсрол, хүний эрх, жендэр, хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, санхүүгийн боловсрол зэрэг сэдвийг чухалчлан авч үзнэ.

✔Редакцаас бэлтгэн хүргэх контентдоо хүний эрхийг хүндэтгэн үзэж, агуулга болон хэлбэрт санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

✔Аливаа нөхцөл байдал, үйл явдлыг сурвалжлахдаа агуулгыг буруугаар ойлгуулах, мушгин гуйвуулах гэрэл зураг, дүрс бичлэг авах, сонгох, ашиглахаас татгалзана. 

✔Хүний алдар хүнд, нэр төр, заяагдмал эрхэд хүндэтгэлтэй хандана.

✔xonx.mn сайт нь жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшихөд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ажиллана.

✔Редакцын зүгээс жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулж, ач холбогдол өгнө. 

✔Бид бэлтгэн хүргэх контентын агуулга дахь жендэрийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд  BBC-гийн 50/50 төслийн мониторингийн аргачлалыг жишээ болгоно ажиллана. Ингэхдээ өгөгдөл цуглуулах, юуг хянаж чадахаа хэмжих, чанарыг ягт баримтлах зэрэг алхмыг хэрэгжүүлнэ. 

✔Жендэрийн хэвшмэл ойлголтыг түгээх, дэвэргэхүйц зураг дүрс, үг хэллэг ашиглахаас татгалзаж,жендэрийн хэвшмэл ойлголтыг халах тал дээр манлайлан ажиллахыг эрмэлзэнэ.

✔Уншигчдын бичсэн хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг редакцын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.


СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ

Сэтгүүлчийн ёс зүйг хэрхэн ойлгох

xonx.mn сайтын редакц Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг эрмэлзэнэ. (Энэхүү зарчимтай ЭНД дарж танилцана уу)

XONX.MN 


Хаяг:             Улаанбаатар хот

Утас:             77777777 (Мэдээ) 99999999 (Pедакци, Сурталчилгаа)

Имэйл:    [email protected] 

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/xonx.mn/

C байрлал