Хятад иргэдэд Цуурайт-ын аманд 60 айлын газар буюу нийт 42га газар хууль бусаар олгох үйл ажилгаанд оролцож хахууль авч байжээ.

3 сарийн өмнө 285
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Хэнтий аймагт АН-аас аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан гэж эмэгтэй нэр дэвшжээ.Тэрээр

-2002-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
- 2008-2012 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн,
- 2012-2014 онд Нийслэлийн Өмчийн Харилцааны газар,
-2014-2015 онд Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн
2015-2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга хийж яваад Хэнтийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга болжээ

Т.Пүрэвхатан БЗД-т ажиллаж байхдаа газрын наймаанд холбогдож, Эрүүгийн хэргээр АТГ-д шалгуулж байсан нэгэн.

Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүх тэргүүтэй албан тушаалтнууд БЗД-ийн 20-р хорооны нутаг, Цуурайтын аманд 60 иргэний нэр дээр газар эзэмших захирамж гаргуулжээ. Хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин-ээс 50 сая төгрөгийн хахуулыг 2016.07.09-д авсан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн билээ.

Прокурорын яллах дүгнэлтэд уг хахуулыг С.Чулуунцэцэг ,Т.Пүрэвхатан нараар дамжуулан авсан тухай бичсэн байдаг. Мөрдөн байцаалтад гэрч нар ч “ Т.Пүрэвхатан тэр өдөр олон удаа залгасан.Залгах болгондоо Батсүх дарга ирсэн үү , байна уу , Газар эзэмших захирамж хэзээ гарах вэ гээд асуугаад байсан. Гэрчилгээ бичиж байхдаа 60 иргэний газрын Т.Пүрэвхатан хөөцөлдөж байгааг мэдсэн “ гэж мэдүүлжээ.

Т.Пүрэвхатаныг тухайн үед 2002 оны Эрүүгийн хуулийн “хээл хахууль зуучилсан” үндэслэлээр яллагдагчаар тооцсон ч тухайн үед хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байсан учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж ; shuurhai.mn