УИХ-ын сонгуульд 2,238,360 иргэн санал өгөхөөс 26-35 насныхан дийлэнх хувийг эзэлж байна

3 сарийн өмнө 77
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны баасан гарагт улс даяар зохион байгуулна. Сонгуулийн санал хураалт зохион байгуулах өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Монгол Улсын иргэд энэ жил анх удаагаа парламентын 126 гишүүнийг сонгох гэж байна. Сонгуульд нэр дэвшигчдийг ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 10-нд нийтэд зарласнаар сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх юм.

Улсын хэмжээнд санал авах байруудын хаягийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргажээ. Ингэснээр иргэд хаана очиж саналаа өгөхийг мэдэх боломжтой. Тодруулбал, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийт 2198 санал авах байр бэлджээ. Статистик мэдээллээр энэ удаагийн сонгуульд 2,238,360 иргэн санал өгөх бөгөөд 26-35 насныхан хамгийн олон буюу 536,079 бол 18-25 насныхан 355,533 байгаа нь хамгийн цөөн аж. Харин 36-45 насны 521,594, 46-55 насны 390,942, 56 ба түүнээс дээш насны 434,212 иргэн байна.