Шинэхэн төгсөгч Э.Эрхэмбаяр: Амьдралд хөл тавьж анхны алхмаа хийх гэж байна

2 сарийн өмнө 131
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

“ШУТИС” Эрчим хүчны сургуулийн цахилгаан системийн ангийг төгсөгч Э.Эрхэмбаяр :


Сургуульдаа элсэж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаж болох уу?
-Дунд ангид байхдаа ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэдгээ түлхүү боддог хүүхэд байлаа. Манай гэрийнхэн бүгдээрээ цахилгааны инженер бол гэж дэмжсэн болохоор би энэ мэргэжлийг сонгосон. Анх шутис д орсон хөгжилтэй дурсамж анх шутис д орж ирээд англи хэлний танхимаа олохгүй төөрж явсан үе саяхан. Тусгаарлалтын үе байсан болохоор анхны үеүүдэд дурсамж багатай нь гунигтай.Шутис-д байх хугацаандаа воллэйболын бэлтгэлд хамрагдаж шутис доторх тэмцээндээ сайн оролцож шилдэг тоглогчоор шалгарч байлаа . Миний хувьд бол ангиараа хичээлээ хийгээд сургуульд дээрээ хонодог байсан үеүүд л хамгийн сайхан бас сургамжтай үеүүд байсан гэж боддогдоо

Өөрийнхөө ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

Миний ирээдүйн зорилго бол нийгэмд хэрэгцээтэй хань ижилдээ түшигтэй аз жаргалтай амьдралтай болох . Монголын цахилгааны салбарт чадлаараа нэмэр болж бодит хөрөнгө оруулалт нь болохыг хүсч байна даа