ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун БЗС-гаас 72 мянган ам.долларын зээл авсан ч ердөө 35 ам.доллар буцаан төлжээ

5 сарийн өмнө 165
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Засгийн газрын 25 тусгай сангийн нэг болох Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээгч О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан БЗС-аас журам зөрчин зээл авч байсан болон зээлийн эргэн төлөлт дутуу байгаа Ардчилсан намын дарга, гишүүдийн хамаарал бүхий зээлийн зөрчлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Хурцын охин Х.Намууны БЗС-гаас авсан зээлийн зөрчлийн талаар мэдээлэв. Ингэхдээ тэрбээр "Б.Хурцын Намуун БЗС-гаас 2013 онд 72 мянган ам.долларын зээл авсан бөгөөд ердөө 35 ам.доллар эргэн төлжээ. Гол асуудал нь Х.Намуунд 2016 оны 6 сард гаргасан тушаал дээр Ерөнхийлөгчийн 78 дугаар зарлигийн дагуу хоёр журам үнэслэж гаргасан байдаг. Гэтэл Х.Намуун философи, буюу хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцсан нь тухайн үед тэргүүлэх чиглэлийн мэргэжил биш байсан" гэв.

Дашрамд сануулахад, Б.Хурц нь 2013 онд АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан аж.