"Сүүлийн 7 хоногийн хамгийн их оргил ачаалал 2023.12.20-21-ний өдрийн 19.00 цагт 1636 МВт хүрэв."

8 сарийн өмнө 119
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Сүүлийн үед хүйтний эрч эхэссэнтэй холбоотой айл өрхүүдийн тогний хэрэглээ эрс нэмэгжээ.

Эрчим хүчний системийн 2023.12.15-наас 2023.12.21-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.12.20-ний өдрийн 19.00 цагт 1636 МВт, хамгийн их импорт 2023.12.19 болон 2023.12.20-ний өдрүүдэд тус тус 314 МВт хүрсэн байна.

Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлгүүр, шахуурга, зуух, компрессор, хатаагч зэрэг тоног төхөөрөмж, өндөр ачаалал авч асдаг тоноглолын асаах цаг, цех албадын ээлж солих үйл ажиллагааг 17-22 цагаас өөр цагуудад хийж эрчим хүчээ хэмнэж чадлын төлбөрөө бууруулаарай.

# Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэцгээе!