АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Эрдэнэт үйлдвэрийн менежерээр томилогдов

1 өдөрийн өмнө 8
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөд хийгдэж буй шинэ томилгооны талаар Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулсан байна.

Тус үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежерээр Ишжамцын Мөнхжаргалыг томилж, энэ сарын 13-наас үүрэгт ажилдаа орж буйг мэдээлжээ.

И.Мөнхжаргал нь 2022-2023 онд Ардчилсан намын ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр бүтээмжийг дээшлүүлэх, ил тод нээлттэй болгох, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид байлгах даалгавар өгч, миний биеийг энд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Та бүхэнтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйн сайн сайнхны төлөө хамтран ажиллах болсондоо таатай байна” гэсэн юм.