СОНСГОЛ: Багануурын уурхай хоногт 72-85 сая төгрөгийн алдагдал хүлээдэг.

8 сарийн өмнө 109
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

“Нүүрсний”хянан шалгах түр хорооны хоёрдахь шатны сонсгол гуравдахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор Багануур ХК болон Шивээ-Овоо ХК-ийн холбоотой асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Багануурын уурхай жилийн жилд өрөнд баригдаад гэдэг асуудал байнга яригддаг. 29,8 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна.

“Багануур” ХК-ийн захирал Төвшинжаргал: Тулгуур уурхай байгаа. Улаанбаатар, Дархан Эрдэнэт Налайх, Багануур болон бусад сум суурин газрыг хангаж байна.  49 төгрөгөөр нэг тонн нүүрс олборлоод улсдаа 43 төгрөгөөр өгч байна. Хоногт 85,5 сая хүртэлх төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Сүүүлийн 30 гаруй жил ингэж явж ирсэн. ЭХЯ, Засгийн газарт асуудлаа тавиад явдаг.

-Б.Жаргалмаа: Багануурын уурхайг хувьчлаад асуудлыг шийдэх асуулга тавьсан юм бий юу. Өрийг яах юм. Өр, хүү нэмэгдээд байна гэсэн үг үү?

-Удаа дараа хүсэлтээ тавьдаг. ЭХЗХ-нд 22 удаа тавьсан. Багануурын уурхай  хоногт 72-85 сая төгрөгийн алдагдал хүлээн ажиллаж байна.