Жолооч нар хотын төвөөр ТӨЛБӨР ТӨЛЖ ЗОРЧДОГ болно

10 сарийн өмнө 150
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2023.10.29/ цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр нийслэлд тулгамдсан асуудал болох замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах болон шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулсан юм. 


Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Иргэдийг авто замаар зорчихдоо соёлтой байхаас гадна торгуулиа төлөх, зогсоолын төлбөрөө төлөх, үзлэг оношилгоондоо орох зэргийг шаардах болно. Дэлхийн олон улс авто замын түгжрэлээ шийдэхийн тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Эхний ээлжил төлбөртэй бүсийн зохицуулалт хийнэ. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүсийг тогтооно. Төлбөртэй бүс рүү орж ирэхээс өмнө буюу Улаанбаатар хотын төвөөс 800 метрийн зайд авто зогсоолуудыг шийдэж өгнө. Урьдчилсан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" гэлээ.