БАЙНГЫН УРСАЦТАЙ БУЛАГ, ХӨРСНИЙ УСНААС ХАЛИА ДОШИН ҮҮСЧ ОЙР ОРЧМЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГЭР, ХАШАА БАЙШИН УСАНД АВТАН ХӨЛДӨЖ, ЗАМ ТАЛБАЙД ХАЛЬТАРГАА ГУЛГАА ҮҮСГЭЖ БАЙНА

8 сарийн өмнө 77
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Геодези, Усны барилга байгууламжийн газар халиа дошин үүссэн байршлуудад өдөр бүр шуурхай баг гарган ажиллаж байна.

Тодруулбал:

📌Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлалтай 1-р сувагт халиа дошин үүссэн хэсэгт механизмаар 450у/м суваг татаж 150кг давс хийж;

📌Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлалтай 3-р сувагт халиа дошин үүссэн хэсэгт механизмаар болон гар ажиллагаагаар 780у/м суваг сэргээн татаж илүүдэл мөсөөр далан босгон 56-рейс 850тн мөсийг ачуулан, явган хүний гүүрэн гарцын доод бөглөрсөн хэсгийг 1,8х1,5х2у/м гарган;

📌Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байрлалтай далан сувагт халиа дошин үүссэн хэсэгт гар ажиллагаагаар 40у/м суваг татаж айл өрх , авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлэн аюулгүй байдлыг ханган ажиллалж байна.

Тиймээс байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт иргэд та бүхнийг оршин суухгүй байхыг Геодези, Усны барилга байгууламжийн газраас анхаарууллаа.

Эх сурвалж: Геодези, Усны барилга байгууламжийн газар