ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ
Өндөр хамгийн багадаа 200px
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30 цагт эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хуулийн төсөл
- Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар юм.Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Спорт олимпизмийн сайд Б.Бат-Эрдэнэ: Сүүлийн хоёр жил өвөлжилт хүндэрсэн. Энэ жил байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдчихлээ. Нийт нутгийн 80 хувь нь зудтай. Тэр дундаа зүүн гурван аймаг үнэхээр хүнд байна. Сая УИХ-ын долоодугаар тогтоолын дагуу бүсчилсэн хөгжлийн асуудлаар 20 гаруй сумаар явлаа. Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар зургаан сая мал хорогдсон мэдээлэл байна. Мал ногоо үнэрлээд л мууддаг шүү дээ. Өвлийн бэлтгэл хангахтай холбоотой шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч давагдашгүй байдал үүслээ. Малчдын зээлийн асуудлыг яах вэ. Иргэдийг малжуулах, орлогыг яах вэ. Цаг алдалгүй шийдэх шаардлагатай байна гэв.