"KUACE" ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

8 сарийн өмнө 168
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Дэлхийн 10 гаран орны мэргэжлийн болон сонирхогчийн дунд зохион байгуулагддаг "KUACE" олон улсын бүжгийн тэмцээн ирэх 4-р сарын 6,7 ны өдрүүдэд Сөүл хотод зохион байгуулагдана.


Солонгосын Соёл Урлаг Боловсролын холбооноос 19 дэх удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнд 4 насны ангилалд баллет, ардын, орчин үеийн, гудамжны, цэнгээнт, жааз, гэх мэтчилэн төрлүүдээр ганцаарчилсан болон хамтлаг үзүүлбэрээр оролцох боломжтой.

Тэмцээний Монгол дахь төлөөлөгчөөр ҮУИТ-ын гоцлооч, Сити их сургуулийн багш, Олон улсын бүжгийн багш, МУСТА Б. Эрдэнбаяр ажиллаж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 1-ээс 2-р сарын 29 хүртэл үргэлжилнэ.