Олимпын аварга Тори Боуи гэртээ нас барсан байжээ

1 жилийн өмнө 9953
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Олимпын аварга хөнгөн атлетикч Тори Боуи гэртээ дутуу төрөлтийн хүндрэл үүссэнээр нас барсан байжээ.

32 настай тамирчин бүсгүйн цогцосыг Флорида дахь гэрээс нь олсон байна. Тори тавдугаар сарын эхээр нас барсан байжээ. Хөршүүд нь Тори хэдэн долоо хоног харагдсангүй гэж дуудлага өгснөөр цагдаагийнхан тамирчны гэр рүү иржээ.

Риогийн олимпын аварга гүйлтийн тамирчин бүсгүйг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэдэг байв.

Задлан шинжилгээгээр Тори найман сартай жирэмсэн байсан нь тогтоогджээ. Бүсгүйн саванд агшилт үүсэж, дутуу төрөлтийн үеийн хүндрэлээр нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Тамирчин бүсгүйн туслах Ториг амиа хорлосон гэж ташаа мэдээлж байсанд гомдолтой байгаагаа хэлж, уучлалт гуйхыг шаарджээ.