Б.БАТЗОРИГ "ЗУРГААН ОД" МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ ЭРЭГТЭЙ МАРАФОНЧ БОЛЛОО

6 сарийн өмнө 128
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Спортын дэд мастер, пара гүйгч Б.Батзориг 2024.03.03-ны өдөр зохион байгуулагдсан Токио марафонд 03:10:06 цаг гүйж зургаан од медалиа гардан авлаа. Ийнхүү түүний 2022 оноос эхэлсэн Абботын зургаан од медалийн төлөөх гүйлтүүд нь Токио марафоноор өндөрлөв.

Тэрбээр "Ахиллис Монгол байгууллагатай амьдралаа холбоод хэдийн 10 жил болжээ. Клубтээ элсээд гүйж эхэлснээс хойш Зургаан од медалийн тухай мэдэж, хэзээ нэгэн өдөр авбал ямар сайхан бэ? гэсэн мөрөөдөл тээж явсан. Гэтэл үнэхээр мөрөөдөл биелдэг юм байна, тэр өдөр нь өнөөдөр.Мөрөөдлийг минь биелэхэд бүхий л зүйлээр тусалж дэмжиж, намайг зоригжуулж, амьдралд маань маш их урам зориг, итгэл найдвар өгсөн Роби ах, Гэрлээ эгч, Амраа эгч, Төөмкө, Сараа, Батсайхан, Номио, Мөөжий болон Ахиллис Монгол ОУБ-ын хамт олон, клубийн нийт гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.