Өөрийгөө дүгнэж сурах нь

1 жилийн өмнө 5621
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Юун түрүүнд хүн өөрийгөө таньж мэдэх нь чухал. Өөрийн зан чанар, хандлага, үнэт зүйл, итгэл үнэмшил, хандлага зэргийг мэдэж авснаар өөртөө дүгнэлт хийх чадварт суралцдаг. Та бүхэндээ өөрийгөө таних, өөрийн үнэт зүйлсээ тодорхойлох, өөрийгөө дүгнэж сурах гэсэн 3 сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

 

1.    Өөрийн мэдрэмжээ ухамсарлах

Өөрийн бодлыг анзаараарай. Таны бодол санаа бол таныг хэн бэ гэдгийг илэрхийлэх хамгийн том хүчин зүйл юм. Мэдрэмж, хандлагыг аль тийш чиглүүлэхийг бодол хариуцдаг. Иймд бодлоо нэг анзаараад үзээрэй. Таны бодол сөрөг байна уу? Та өөрийгөө доош нь татдаг уу? Ямар нэгэн зүйл үргэлж буруу байгаа мэт санагддаг уу? Ямар үед өөртөө хатуурхдаг вэ? Өдөрт 5-10 удаа өөртөө цаг гаргаж, бодлоо хянаж, мэдрэмжээ анзаар. Өөрийгөө таньж мэдэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга.

 

Тэмдэглэл хөтлөөрэй. Өдөр бүр бодлуудаа хянахад тань туслах зүйл бол тэмдэглэл. Тухайн мөчид мэдэрч зүй мэдрэмж, хүсч буй зүйлс, мөрөөдөл бас харуусал гэхчлэн дотор болж буй бүхнээ дэвтэр дээр гаргаж бич. Ингэхдээ өдөр бүр бичиж, дадал зуршил болгох хэрэгтэй. Харин дараа нь үүндээ дүн шинжилгээ хийх нь өөрийгөө бусдын нүдээр, гаднаас нь харж таних боломжийг олгоно.

 

Мэдрэмжээ таньж мэд: Мэдрэмжээрээ өөрийгөө таньж мэдэж сураарай. Бусдын дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаа хянаж, мэдрэмжээ шинжлэх хэрэгтэй. Юу мэдэрч байгаагаа тодорхойлж, яагаад ийм сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл хийснээ өөрөөсөө асуу. Та юу гэж хариулсан бэ? Энэ нь танд ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Мэдрэмжээ тодорхойлж, илэрхийлж мэдэхгүй байгаа бол биеэ анхаарч сонсож болно. Жишээ нь таны амьсгал түргэсч бас амьсгалахад хүнд санагдаж байвал та айсан, түгшсэн, сандарсан байж болох юм. Мөн итгэлтэй найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, өөрийн мэдрэмжээ хуваалцахыг хичээгээрэй. Үүнээс гадна таны дотор юу мэдрэгдэж байгааг цаасан дээр буулгаж бичих нь өөрийн мэдрэмжээ танихад тусална.

 

2.    Өөрийн үнэт зүйлсээ тодорхойлох

Үнэ цэн, үнэт зүйлсийн талаар ойлголттой болох: Үнэт зүйлс нь таны хувийн туршлага дээр суурилдаг бөгөөд та өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрчлөгддөг. Таны үнэт зүйлс бол амьдралынхаа туршид сонголтоо хийхдээ үндэслэдэг таны итгэл үнэмшил, үзэл санаа юм.

 

Өөрийн үнэт зүйлсийг тогтоох: Дараах асуултуудад хариулж өөрийн үнэт зүйлсийг тодорхойлоорой

     Хамгийн их биширдэг хоёр хүнээ тодорхойл. Тэдний ямар чанаруудыг та бишэрдэг вэ?

     Хэрэв та амьдралынхаа туршид зөвхөн гурван эд хөрөнгөтэй байх боломжтой байсан бол аль алийг сонгох вэ? Яагаад?

     Та ямар эвент, хоббид дуртай вэ? Эдгээр зүйлс яагаад танд чухал вэ? Эдгээр зүйлсээс юу нь таныг хүсэл тэмүүлэлтэй болгодог вэ?

     Хамгийн жаргалтай, сэтгэл хангалуун байсан мөчөө тодорхойл.  Тэр үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

  

3.    Өөрийгөө дүгнэж сурах

Өөрийн түүхээ бич: Амьдралын түүхээ бичих нь таныг өөртэйгээ танилцахад хамгийн ихээр туслана. Туулж өнгөрсөн зүйлсээс юу сурч мэдсэн, танд хэрхэн нөлөөлсөн зэрэг ойлголтыг өгнө.

Амьдралын түүхэндээ дүн шинжилгээ хий: Та амьдралынхаа түүхийг бичсэнийхээ дараа дараах асуултуудыг асууж өөртөө дүн шинжилгээ хийгээрэй.

     Таны түүхийн сэдэв юу вэ? Та үргэлж бусдыг авардаг нэгэн үү эсвэл бусдаас тусламж авдаг уу? Таны түүх хайрын тухай юу, хөгжилтэй түүх үү, эсвэл драма юу?

     Хэрэв та түүхээ гарчигласан бол нэр нь юу байх байсан бэ?

     Өөрийн түүхээ бүлгүүдэд хуваагаарай. Бүлэг тус бүрээс та юу сурч авсан бэ? Бүлэг тус бүрт ямар нэр өгөх вэ?

     Та өөрийгөө, бусдыг болон ертөнцийг дүрслэхдээ ямар үг хэрэглэдэг вэ? Эдгээр үгс нь таны түүхийн талаар, хэрхэн амьдарч байсан талаар юу хэлж байна вэ?

 

Энэ бүх процессийн дараа та өөрийгөө ямар төрлийн хүн болохыг таньж мэдэж, өөртөө дүгнэлт хийх чадвартай болох юм. 

Сэтгүүлэгч: Я.Сувд-Эрдэнэ