ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ОТРЫН МАЛЧДАДАА ӨРХ ТУС БҮР 180 КГ НҮҮРС ҮНЭГҮЙ ОЛГОЖЭЭ

7 сарийн өмнө 87
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Өвөрхангай аймаг отрын малчин өрхөд нэн шаардлагатай түлшний хэрэгцээнд нэмэр болох үүднээс өнгөрсөн долоо хоногт 165 өрх тус бүрт 180 кг нүүрс үнэ төлбөргүй олгоод байна.

Мөн өнөөдрийн онцгой комиссийн хуралдаанаар өвөлжилт хүндэрч байгаа сумдад аймгийн аюулгүй нөөцөөс ногоон тэжээл хөнгөлттэй үнээр олгох шийдвэр гаргажээ.

Энэ жил тус аймагт 17,733 малчин өрхөд 4,7 сая мал өвөлжиж байна. Хужирт, Баян-Өндөр сум зудтай, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Бат-Өлзий, Бүрд, Уянга сум цагаан зудтай, Нарийнтээл, Хайрхандулаан, Хархорин, Есөнзүйл, Сант сум зудархуу гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан.

Иймээс нөөцөд байгаа 425 тонн ногоон тэжээлийг сумдад малчин өрхийн тоо, малын тоо, цасны нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээг харгалзан 12-45 тонн тэжээл хуваарилах болсон байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар