"Уэнсдэй" болон "Харри Потер" кинонууд хоорондоо зарим талаараа ижил төстэйг батлах 12 баримт

1 жилийн өмнө 4166
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Уэнсдэй олон ангит кино хэдхэн сарын өмнө нээлтээ хийж сая сая шүтэн бишрэгчидтэй болжээ. Тиймдээ ч олон хүн киноны гол дүрээр хувцаслаж дуу бүжиг нь тренд болсоор байна. Тэгвэл уг кино бидний сайн мэдэх Харри Поттер кинотой олон зүйлээрээ давхцдаг бөгөөд энэ талаарх сонирхолтой мэдээллийг дараах нийтлэлдээ орууллаа.


1. Шидтэн болон энгийн хүмүүс гэсэн 2 хэсэгт хуваагддаг

Харри Поттерт шидтэн ба маглууд гэсэн 2 ертөнц байдаг бол Уэнсдэй кинонд мөн адил хүмүүс нь ер бусын чадвартай болон гадуурхагдсан этгээдүүд хэмээн ангилагддаг.

 

2. Гол дүрүүдийн ойр орчимд хүн чоно байдаг

Харри Потерт чин сэтгэлээсээ хайртай хүмүүсийн тоонд түүний аав, багш болон хүн чоно Ремус Люпин нар зүй ёсоор ордог. Ремус хүүг үргэлж хамгаалдаг ба сүүлийн шийдвэрлэх уулзалтын үед киноны хэсэгт тодхон үзэгддэг.

Тэгвэл Уэнсдэйд ч бас өрөөний хамтрагч Энид хүн чоно байдаг ба төгсгөлд түүнийг үхлээс авардаг хэсэгийг та бүхэн санаж байгаа байх.

 

3. Харри, Уэнсдэй аль аль нь гайхалтай даалгавар гүйцэтгэдэг

Тэд хоёул муу муухайтай нүүр тулаад зогсохгүй зөгнөлийг биелүүлдэг. Поттерын хувьд Волен Де Мортыг ялах ёстой. Учир нь тэдний нэг нь л амьд үлдэх хувь тавилантай.

Харин Уэнсдэй-н тухайд түүнийг гарч ирсэнээс үүдэн, Nevermore академид золгүй явдал тохиолдож болох байсан тул гол дүрийн охин хорон санаат Жозеф Кракстонтой ганцаараа тэмцэхээс өөр аргагүй болжээ.

 

4. Гол дүрийн баатрууд хоёул гэр бүлийн таагүй харилцаатай

Харригийн гэр бүлийнхэн болох Верлон Дурсли нар түүнд хайраа илэрхийлдэггүйгээс гадна үргэлж шатны өрөөнд байлгадаг байсан бол Уэнсдэй ээж Мортишатайгаа муу харилцаатай байдгаараа ижил гэлтэй.

 

5. Тэд ид шидийн ертөнцөд ч ховорхон байдаг супер хүч чадалтай

Поттер бол илбэчдийн ертөнцөд бараг хэн ч эзэмшдэггүй могойн хэл болох Парселтанг мэддэг онцгой шидтэн юм. Харин Уэнсдэй Nevermore-ийн бүх оюутнаас илүү сэтгэцийн чадвартай цорын ганц охин аж.

 

6. Сургуулийн захиралуудын хувьд эелдэг шударга хүмүүс боловч бусдыг утсан хүүхэлдэй болгохдоо тун чадварлаг

Альбус Дамблдор үргэлж сургуулиа хамгаалж оюутнуудын дундах бүх маргааныг зөв шийдвэрлэж, Харрид нэг бус удаа тусладаг. Гэвч тэрээр харанхуйн эзэнтэй тулалдахын тулд Поттерыг гаргууд ашигладаг.  Харин Nevermore-ийн захирал Лариса Вимс мөн л сургууль болон сурагчдынхаа эрх ашгийг үргэлж хамгаалдаг боловч Тайлерыг аюултай мангас байсан гэсэн чухал мэдээллийг нуудаг.  Гэвч эцэст нь тэд хоёулаа эмгэнэлтэйгээр хорвоог орхидог.

 

7. Поттер болон Уэнсдэийн дүрүүд нууу өрөөнд уулздаг

Харри Поттер цувралын гол дүрийн баатар бусад оюутнуудын хамтаар харанхуйн хүчнээс өөрсдийгөө хамгаалахын тулд Дамблдорын багийг бүрдүүлдэг. Тус багийнхан аврах өрөөнд цуглардаг бөгөөд энэ өрөө нь зөвхөн тусламж хэрэгтэй үед л нээгддэг байна.

Түүнчлэн Уэнсдэй цувралын хувьд тэд BellaDonna гэх элит клубтэй ба уулзалтууд нь нууц үг бүхий хаалттай номын санд болдог.

 

8. Гол дүрүүдийн эцэг эх хүүхдүүдтэйгээ ижил сургуульд сурдаг байв

Уэнсдэйн ээж болон Харригийн аав хүүхдүүдтэйгээ ижио сургуульд сурдаг байсан ба хүдэтгэлийн самбарт тэдний зураг байдаг.  Мөн гол дүрүүдийн эцэг эх хоёул спортын амжилтаараа ялгардаг байсан ба Уэнсдэй, Харри хоёр ч тэдний уг чадварыг өвлөн авчээ.

 

9. Ид шидийн сургуулиудад ижил арга хэмжээ зохиогджээ

Хогвартстын зул сарын баярын арга хэмжээ Nevermore-ийн жил бүр зохиогддог баярууд нь хоорондоо бүжгийн гоо зүй, уур амьсгал, цасан цагаан чимэглэл тэр ч бүү хэл 2 багшийн өндрийн зөрүүтэй байдал зэргээрээ төстэй зураглалтай байв.

 

10. Харри, Уэнсдэй нар эцэст нь дайсантайгаа эвлэрдэг

Хичээлийн эхний өдрөөс л Харри, Драко Малфой хоёр бие биедээ дургүы байв. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь жинхэнэ тэмцэл болон хувирч байдал улам ширүүсдэг. Гэвч 7р хэсгийн шиыдвэрлэх мөчид Малфой Харриг харанхуйн эзний туслахуудад өгөөгүй юм.

Харин Уэнсдэй Бианка хоёр мөн л дайснжуд байсан ч төгсгөлд тэдний харилцаа зөөлөрч, сүүлийн ангид Бианка Жозеф Краксонтой тулалдаж байхдаа Уэнсдэийн амийг хүртэл аварчээ.

 

11. Уг хоёр киноны зарим дүрүүд ижил үйлдэл хийдэг

Харри Поттер дээр харанхуйн эзэн Жинна Уизлиг өдрийн тэмдэглэл бүхий номоороо номхотгон түүгээрээ нууцын танхимыг нээжээ. Охин өөрийн мэдэлгүй үүнийг хийж Висилискийг гаргав.

Мөн Уэнсдэй цувралд Мэрилин аюултай мангасыг сэрээхийн тулд гипноз ашигладаг ба энэ нь эргээд ургамал судлалын багшид гол муу санаатныг сэргээхэд тусласан юм.

 

12. Сургуулийн захиралууд гол дүрийн эцэг эхэд дургүй байдгаараа ижил

Цаг хугацаа өнгөрөхөд Уэнсдэийн сургуулийн захирал түүний ээжийг үзэн ядах болсон бол Северус Снегг ч бас Харригийн аавд тун дургүы байсан аж. 

Сэтгүүлэгч: Я.Сувд-Эрдэнэ