“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойг хамгаалах зохион байгууллалт явагдаж байна

10 сарийн өмнө 228
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Ойг хамгаалан авч үлдэх нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн нэн тэргүүний томоохон үйл ажиллагааны нэг юм. Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”-ын хэрэгжилт, болон боловсон хүчин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, арга зүйн бүрдлийг хангаж буй эсэхийг тогтоох зорилгоор Улаанбаатар хот, 10 аймагт үйл ажиллагаа явуулж буй “ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх”, “ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах”, “байгалийн дагалт баялгийг хамгаалах, ашиглах” ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдсан байна. Үзлэгт үйл ажиллагаа явуулж буй 516 ойн мэргэжлийн байгууллагаас 450 буюу 87.2 хувь нь хамрагджээ.Мөн ойн хөнөөлттэй тэмцэн шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг 15 аймгийн 109 сумын 2.5 сая га талбайд хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс 1.4 сая га талбайд хөнөөлт шавж тархсан, 729.8 мян.га талбайд 6 зүйлийн навч, шилмүүсний хөнөөлт шавжийн голомт үүсээд байгааг тогтоосон ба ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулснаар 0.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалаад байна.

Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах талаар эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажлын хүрээнд мөн дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилласан ба Үүнд:

Хушин ойн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх

Хуш модны физиологийн судалгаа хийх

Хуш модны самрын ургац, нөөц тогтоох аргачлал боловсруулах

Хуш модны самар түүх аргачлал боловсруулах

Хушин ойд учирсан хохирол тооцох аргачлал боловсруулах

Самар түүх байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, туршлага судлах

Хуш модны самрын ургацын үнэлгээ хийх, түүж ашиглах шийдвэр гаргах

Эсээ бичлэгийн уралдаан

Хушин ойн өнөөгийн төлөв байдал, цаашид авах арга хэмжээний талаар

онол, практикийн бага хурал зохион байгуулах

•Хуш модыг ховор ургамлын жагсаалтад оруулсан үндэслэл, судалгаа зэрэг үйл ажиллагаанууд хийгджээ.