‘’Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт амжилттай явагдаж байна

8 сарийн өмнө 261
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэх, амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь болох мод үржүүлгийн газруудыг дэмжих, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажил амжилттай явагдаж байна. Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 41.5 сая мод тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Манай улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуй нэгж байгууллагууд нийт 21 овог, 52 төрөлд багтах 124 зүйлийн 62,978,816 ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлжээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад даруй 5 дахин илүү  үзүүлэлттэй байгаагаагаараа онцлог байгаа юм. Тодруулбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тарьц, суулгацын нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх бүрэн боломжтой байна хэмээн холбогдох мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэхүү  хөдөлгөөний хүрээнд цахим хуудас, ухаалаг утасны аппликейшн шинээр хөгжүүлэн таригдсан модны тооллого, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц суулгацын нөөц, үнийн мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд болон санхүүжүүлэгч байгууллагын бүртгэл, хяналт болон  мониторинг гэсэн үндсэн бүтэцтэй системийн хөгжүүлэлтийн ажлыг мөн гүйцэтгээд байгаа юм.