Ойн газрын албан хаагчид EARTH RANGER платформын сургагч багшаар бэлтгэгдэж байна

8 сарийн өмнө 109
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

БОАЖЯ болон Ойн газар нь Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ -тай хамтран “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Дээрх төслийн хүрээнд EarthRanger платформыг Монгол орны ойн сангийн судалгаа, менежментийн төлөвлөлт, хяналт, удирдлагын түвшинд хөгжүүлэн ажиллах бөгөөд эхний байдлаар ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа, тэмцлийн ажлын платформыг боловсруулан сургагч багш нарыг бэлтгэж байна.

51° багийн технологийн шийдэл хариуцсан дарга Сабир Абдулехман 51° болон EarthRanger программын холболтыг хариуцан 2023.10.16-27-ыг хүртэлх хугацаанд Ойн газарт ажиллана.

Дэвшилтэт технологи дээр суурилсан уг платформыг хөгжүүлснээр ойн хөнөөлт шавжтай холбоотой мэдээллийг түргэн хугацаанд газар дээрээс нь хүлээн авч, арга хэмжээг цаг алдалгүй төлөвлөх нь платформыг хөгжүүлж буй үндсэн зорилго юм.

Цаашид сургагч багш нар ойн мэргэжлийн байгууллагууд болон ТББ, сум дундын ойн анги, орон нутаг хариуцсан улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт тус платформыг хэрэглээнд нэтрүүлэх тал дээр зөвлөж, хамтран ажиллах юм.