"МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2023" УЛСЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

1 жилийн өмнө 149
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Монголын уран зургийн галерей болон Үндэсний мэдээллийнМОНЦАМЭ Агентлаг хамтран зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2023” улсын 27 дугаар уралдааны шагнал гардуулах ёслол болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа"Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, монгол үндэстний тусгаар тогтнолын дархлаа гэдгийг онцолж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны оролцогчдод баяр хүргэв. Мөн Соёлын сайд Ч.Номин, Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан нар уралдаанд байр эзэлсэн оролцогчдын шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

"Монголын сайхан бичигтэн–2023” уралдаан энэ жил хүрээгээ тэлж, анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 1650 орчим оролцогч бүтээлээ ирүүлснээс гадаад улсын хувьд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Япон Улс, БНЧУ-ын монгол бичигтнүүд бүтээлүүдээ “сойсон” юм.

Уралдааны хамгийн отгон оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Жигмэдсүрэн /101 настай/, нийслэлийн Хан -Уул дүүргийн С.Цэнд-Аюуш /79/ нар байв. Гадаад улсын иргэдийн ангилалд Япон Улсын иргэн Имазеки Тошико “Чингис хааны Энх тайвны бодлого” эсээгээрээ тэргүүн байр эзэллээ.

Дашрамд дурдахад 12-р ангийн сурагчдын ангилалд эхний гурван байрт шалгарсан 6 сурагчийг “Боловсролын зээлийн сан”-гийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д дөрвөн жил суралцах эрхээр шагнаж байгаа юм. Уралдааныг зохион байгуулж ирсэн 27 жилийн түүхэнд нийт 90 гаруй сурагч дээрх хоёр их сургуульд улсын зардлаар үнэ төлбөргүй суралцан төгсөөд байна.

Үзэсгэлэн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: Монголын Уран Зургийн Галерей