Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах үр ашигтай арга бол мод тарих

8 сарийн өмнө 112
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих билээ. 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготойгоор Тэрбум модүндэсний хөдөлгөөн Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байна. Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр 1.5 тэрбум мод тарьж ургуулан ойн санг 9.0 хувьд хүргэж, цөлжилтөд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулж, ойн сангийн хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх юм. Энэ хөдөлгөөний эхний үе шат 2023-2024 онд ногоон байгууламж, агро аж ахуйн асуудлыг авч үзэн 250 сая мод тарих, 2025-2027 онд доройтсон ой, голын татамын асуудлыг шийдвэрлэж 1.0 тэрбум мод тарих, 2028-2030 онд ногоон бүтэц, цөлжилтийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж 1.5 тэрбум тод тарих төлөвлөөтэй байна. Ингэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дорвитой хувь нэмэр оруулан Тэрбум модүндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлж, иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болох замаар ногоон эдийн засгийг дэмжих юм.