Манай орны ойн санг 140 гаруй төрлийн мод, ургамал бүрдүүлдэг

10 сарийн өмнө 176
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Манай орны ойн санг 140 гаруй зүйл мод, сөөг, сөөгөнцөр бүрдүүлдэг ба улсын ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 %-ийг эзлэх ба үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн  бөгөөд ойрхог чанар 7.9 % байна. Ой амьдрах орчин бүрдүүлдэг ба ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болдог ба мод нь хүлэмжийн хийг шингээж, агаарыг цэвэршүүлдэг “Дэлхийн уушиг” юм. Мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг зэрэг ач холбогдолтой.

 

Манай орны хамгийн хөгшин мод

Тус салбарын судлаачид Монгол орны хамгийн хөгшин (700 гаруй жил), бүдүүн (1.8 м) шинэс модыг тогтоосон (Завхан аймаг Их уул сум “аварга мод”)

  

Манай орны хамгийн өндөр мод

Монгол орны хамгийн өндөр мод 42 м (Хөвсгөл аймгийн Ринченлхүмб суманд бүртгэгдсэн)