Манай орны нутаг дэвсгэрийн 92 хувь модгүй байна

8 сарийн өмнө 101
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Дэлхийн нийт хуурай газрын 31 хувийг ой эзэлдэг бөгөөд энэ нь 4 тэрбум гаруйхан га газрыг хамардаг байна. Харин манай орны хувьд ойн сан 18,3 сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай нь 12,9 сая га буюу нутаг дэвсгэрийн 8 хүрэхгүй эзэлдэг ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг. Ойн талбайн 74 хувийг шилмүүст болон навчист ой, 26 хувийг найлзуурт заган ой тус тус эзэлдэг зэрэг судалгаа БОАЖЯ-наас гарчээ. Хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхрага нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвдэг ба улмаар хүчтэй, ширүүн борооны дараа гол мөрөн үерлэхэд хүрч эргээд хурдан хатаж хуурайших үзэгдэл байнга явагдаж ойн нөөц их хэмжээгээр хомсдсоор байгаа ба дэлхийн ойн сан жилд 0,6 хувиар багасаж байна гэсэн тооцоо ч мөн гарсан байна. Харин бид ойг хамгаалж чадвал дэлхийн хуурай газрын бүх ургамал амьтдын 66-аас ч илүү хувийг хамгаалж чадах ба энэ нь нийт хүн амын анхаарч шийдэх асуудал болоод байна