Ма Дун Сог "Hell Divers" киноны продюсерээр ажиллаж, гол дүрд нь тоглоно

1 жилийн өмнө 6752
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ма Дун Сог Холливудын бүтээл "Hell Divers" киноны продюсер болон гол дүрийн жүжигчнээр ажиллахаар болжээ. 

Зохиолч Николас Сансбери Смитийн бүтээл уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг кино дэлхийн гуравдугаар дайны дараа хүн төрөлхтөн хорт хийн улмаас асар том агаарын хөлгүүд дотор амьдарч буй тухай өгүүлнэ. 


Жүжигчин Ма Дун Сог энэ тухайгаа "Бид Arad Productions болон Jerome Chen нартай хамтран шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол дээр продюсерээр ажиллах болсондоо баяртай байна. Би Xavier-ийн хатуу ширүүн атлаа мэдрэмжтэй шумбагчийн дүр бүтээсэндээ маш их баяртай байна" гэжээ.

Тэрээр өмнө нь алдарт "Marvel"-ийн кинонд дүр бүтээж байсан бөгөөд ийнхүү Холливудын шилдэг бүтээлүүдэд уригдан оролцох болжээ.