Илон Маск: Супер хиймэл оюуны үзүүлэх бодит аюул, сөрөг үр нөлөө гэж бий

1 жилийн өмнө 3253
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px


Илон Маск: Супер хиймэл оюуны үзүүлэх бодит аюул, сөрөг үр нөлөө гэж бий



“Хиймэл оюуныг зохицуулалттай болгох нь чухал” гэж Илон Маск мэдэгдлээ

"Дижитал, супер хиймэл оюуны үзүүлэх бодит аюул, сөрөг үр нөлөө гэж бий. Генератив хиймэл оюуныг анхаарал болгоомжтой бүтээхгүй бол сүйрлийн хэмжээнд хүргэх үр дүн авчирч болно" гэж Илон Маск Францад болсон технологийн арга хэмжээний үеэр хэллээ.

- Та “OpenAI” компанийг хамтран үүсгэн байгуулсан. “ChatGPT” чатбот гайхалтай амжилттай явж байна. Ийм хурдтай хөгжиж буй технологи урьд өмнө нь байгаагүй гэхэд болно. “OpenAI” компанийг бий болгосныхоо дараа та “Өө байж байгаарай, бид үүнийг түр азнах хэрэгтэй” гэсэн. Бүрэн дуусаагүй ажил болохоор ингэж хэлж байгаа гэж зарим хүмүүс хэлэх байх. 

- Хиймэл оюуны хөгжүүлэлтийг түр азнах хэрэгтэй гэдэгтэй хүн бүр санал нийлэхгүй байх аа. Гэхдээ энд гэж хэлэхэд бид түр азнах хэрэгтэй гэж бодож байна. 

- Ямар учраас түр азнах хэрэгтэй гэж бодож байна вэ?  

Миний бодлоор дижитал, супер хиймэл оюуны үзүүлэх бодит аюул, сөрөг үр нөлөө бий гэж хэлмээр байна. Генератив хиймэл оюуныг анхаарал болгоомжтой бүтээхгүй бол сүйрлийн хэмжээнд хүргэх үр дүн авчирч болно. Хиймэл оюунаас гарах боломжит үр дүнгүүд олон бий. Үүнээс эерэг нь илүү олон байх магадлалтай ч бүгд тийм байхгүй шүү дээ.

Тэгэхээр нөхцөл байдал буруу тийш эргэх магадлалыг аль болох багасгах хэрэгтэй. Энэ утгаараа би хиймэл оюуны зохицуулалтыг дэмжиж байгаа. Учир нь хиймэл оюун олон нийтийг эрсдэлд оруулах боломжтой. Тэгэхээр үүнд нэг төрлийн шүүгч, өөрөөр хэлбэл зохицуулагч хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхийдөө миний зөвлөгөө бол хиймэл оюуныг зохицуулалттай болгох явдал.