ДАРАА ДОЛОО ХОНОГИЙН БААСАН ГАРАГТ БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА

6 сарийн өмнө 110
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Ирэх долоо хоногийн баасан гарагт буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй тул хууль ёсоор бүх нийтээрээ амарна.

Монгол Улс 1992 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Жил бүрийн энэ өдөр охид, эмэгтэйчүүдийн эрхийн дуу хоолойг сонсож, тулгарч буй асуудалд анхаарлаа хандуулж, төрийн өндөрлөгүүд салбартаа тэргүүлсэн, үлгэр жишээ эмэгтэйчүүдийг шагнаж, хүлээн авч уулздаг.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог, эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг байна.