В.Путины 20 гаруй жилийн засаглалд урьд өмнө тохиогоогүй том заналхийлэл учрав

1 жилийн өмнө 7068
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Зэвсэгт бослогын дараах улс төрийн үр дагавар юу байх нь АНУ, Европын эрх баригчдын тархийг гашилгаж байна.

Владимир Путины 20 гаруй жилийн засаглалд хамгийн том заналхийллийг авчирсан зэвсэгт бослого эхэлсэн шигээ гэнэт дууссаны дараа Орос оронд ер бусын нам гүм байдал ноёрхож байна. Хувийн зэвсэгт хүчний "Вагнер" группын удирдагч Евгений Пригожин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн зуучилсан тохиролцооны дагуу Москваг чиглэсэн цэргүүдийнхээ давшилтыг зогсоож, аливаа ял шийтгэл амсалгүйгээр бослогыг дуусгахаар болсон юм.

Эгзэгтэй байдал өндөрлөснөөс хойш В.Путин ч, Е.Пригожин ч олны өмнө гараагүй хэвээр байна. Дараалж, даамжирсан энэхүү гэнэтийн үйл явдлууд нь В.Путины дийлдэшгүй удирдагч гэсэн нэр хүндэд сэв суулгасны зэрэгцээ бослогын дараах улс төрийн үр дагавар юу байх нь АНУ, Европын эрх баригчдын тархийг гашилгах болов.

Үйл явдлын эргэн тойронд юу болсныг багцалбал:

- АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тус бослого нь ОХУ-ын удирдагчид “шууд сорилт” болсны зэрэгцээ Украинд дайны талбарын давуу байдал авчирсныг онцлов.

- АНУ-ын тагнуулын агентлагууд Пригожин эрс арга хэмжээ авахаар бэлтгэж буй тухай мэдээллийг эрх баригчдад лхагва гарагт дамжуулжээ.

- БНХАУ-ын зүгээс ОХУ-ын үндэсний тогтвортой байдлаа хангах арга хэмжээг дэмжихээ илэрхийлэв.

- Даваа гарагт Москвагийн хөрөнгийн биржийн арилжаа хэвийн үргэлжлэхийг ОХУ-ын Төв банк мэдээлжээ.