"АЛТАН ӨД 2023" ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

9 сарийн өмнө 101
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн энэ өдөр утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын шилдгүүд шагналаа гардаж авлаа. 

 2001 онд анх санаачилснаас хойш уг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм. Энэ удаагийн 80 гаруй бүтээл ирснээс хоёр шатлалаар шүүн хэлэлцэж шилдгүүдийг тодруулжээ.


МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдаж, дараах бүтээлд оны шилдэг бүтээлийн “Алтан өд” өргөмжлөлийг олгожээ. Үүнд:

 

1. ЯРУУ НАЙРАГ

Л.БААСАНСҮРЭН “ЛИТ ХУАНЛИЙН ЗАВСАРТ”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

Д.ГАЛСАНСҮХ “Түүхийн шүлгүүд Контемпрари шүлгүүд”

МӨ.БАТБАЯР “Мөнгөн Будда авсан өдөр” 

М.АМАРХҮҮ “Шидэт хашаа ба эрээн хорвоо”

2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Роман/

М.УЯНСҮХ "ХОНХОТ ХҮҮХЭЛДЭЙ"

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

Б.БАТЗАЯА "Тарган муур"

Ч.БААТАР "Хар сүлдэнд мөнхөрсөн омогшил"

3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Тууж, өгүүллэг/

С.БААТАРЦОГТ “НОХОЙН ЖИГ”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

Ц.ГАНБОЛД “Шувуу зүүрмэглэх зуур”

Ч.МӨНХБАЯР "Мөрдөнгийн мөрүүд-1"

4. БАРИМТАТ УРАН ЗОХИОЛ

Ц.ГОНЧИГ “ЦУЛ МӨНГӨН ГҮҮР”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

Г.БААТАРНУМ “Иракаас Судан хүртэл”

Ц.ГОМБОСҮРЭН “Орчуулга тойрсон хууч”

О.ЭНХЖАВХЛАН “Шатар баатар”

5. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ

Ш.БАДАРЧ “БЯЦХАН ЗҮРХНИЙ ЭХ ОРОН”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

Д.БАТЖАРГАЛ “Зүүд биш үнэн”

Н.ГЭГЭЭ “Гэгээгийн зуны амралт”

6. ШОГ ХОШИН ЗОХИОЛ

А.АМАРСАЙХАН “НАГАЦЫН ОХИН” ХОШИН ЖҮЖИГ

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

Д.МЯНГАНЗАМ “Зурагдсан пянз” шог шүлэг, шог зургууд

Б.ЖАМБАЛСҮРЭН “Дэлхий хилэгнэх цагаар” шог өгүүллэгүүд

7. ЖҮЖИГ КИНОНЫ ЗОХИОЛ

А.ШАРТОЛГОЙ “ТАЙЗ, ДЭЛГЭЦ” ЖҮЖИГ, КИНО ЗОХИОЛУУД

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

О.ЭЛБЭГТӨГС “Галбирваас модны навч” хүүхдийн жүжиг

Г.МИШЭЭЛ “Одоохондоо чи зүүдэлж байна” жүжгийн зохиол

8. УТГА ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА 

ЖЕРАЛЬД МАРТИН “Г.Г.МАРКЕС”  ОРЧУУЛАГЧ Н.ПҮРЭВДАГВА

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

В.Шукшин “Би та нарыг чөлөөлөхөөр ирлээ” роман ОРЧУУЛАГЧ Ц.ГОМБОСҮРЭН

“Их эрдэмтэн, монгол судлаач Николай Рерих” ОРЧУУЛАГЧ М.ГОНЖАВ

Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын англи орчуулга ОРЧУУЛАГЧ Ц.ДӨЛГӨӨН

9. УТГА ЗОХИОЛЫН СУДЛАЛ, ШҮҮМЖ

ДО.ЦЭНДЖАВ “ЗОХИОЛЧИЙН УРЛАН СУДЛАЛ”

Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:

Р.ЧҮЛТЭМСҮРЭН “Залуу нас зуны шөнө шиг богинохон (Б.Догмидын уран сайхны ертөнц)” 

Б.ХИШИГСҮХ “В.Инжиннашийн намтар”

Г.ТӨГӨЛДӨР “Ан амьтны тухай Монголын баримтат кинонууд”

“АЛТАН ӨД 2023”- ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БҮТЭЭЛ

Б.МАНДХАЙ “ПАРЛАМЕНТАД ХҮРЭХ МЯНГАН АЛХАМ” орчуулагч Д.Оргил

Каролин Криадо Перез “ҮЛ ҮЗЭГДЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД”, орчуулагч  Б.Дуламхорлоо нар шалгарчээ. 

Эх сурвалж: Монголын Зохиолчдын эвлэл