ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ
Өндөр хамгийн багадаа 200px
2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргасан. Энэхүү хөдөлгөөний хүрээнд 2021-2022 оны намар болон хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгжүүд 3.4 сая ширхэг модыг тарьж улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан. 2021 оны 10 сарын 18-нд улсын хэмжээнд 816,9 га талбай бүхий 217 мод үржүүлгийн газарт 9,2 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй байсан бол 2022 оны 10 сарын байдлаар мод үржүүлэг нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 276 ААН үйл ажиллагаа явуулж, мод үржүүлгийн 306 газар байгаа ба үүнээс иргэн 34, ААН 225, ойн анги, БОАЖ-ын дэргэдэх 47 мод үржүүлгийн газарт 45,8 сая тарьц суулгын нөөцтэй болсон байна. Уул уурхайн компаниуд 608 сая мод тарьж ургуулахаа илэрхийлж бэлтгэлээ хангаж байгаа ба “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхэд л 1,000 тн багтаамжтай модны үр, тарьц суулгац хадгалах агуулах, үрийн чанар, биотехнологи, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төвийг ашиглалтад оруулсан. Тус хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн үеээс өнөөг хүртэл 10,2 сая модыг тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байгаа билээ.