“ХУМСЛАГЧИД”-ЫГ ГОНСОЙЛГОЖ, ТЭГШ БОЛОМЖ РУУ ЗҮТГЭХ ХУУЛЬ

1 сарийн өмнө 29
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

УИХ-д Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барилаа. Хаврын чуулганаар хэлэлцэн батлах нь. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ нь Засгийн газраас өргөн барьж байгааг илтгэж байгаа ч мөн чанар нь МАН-ын даргын байр суурь дөвийж харагдлаа. Учир нь эрх баригч МАН 2020 оны мөрийн хөтөлбөртөө Үндэсний баялгийн сан байгуулж уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ. Үүний тулд Баялгийн сангийн хууль батлаж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно гээд цагаан дээр хараар үзэглэсэн мөрийн хөтөлбөр сонгуулийн жилийн төгсгөлд ийнхүү “биежиж” юутай ч хуультай болох нь тодорхой боллоо. Энэ хууль олон жил дуншсан даа. 10 гаруй жил лав болсон.

УИХ 2023 оны төгсгөлд долоо хоног нүүрсний сонсгол хийсний үр дүнд монголчууд байгалийн баялгаасаа маш их хэмжээний хөрөнгө олдог ч хулгайн замаар замхарсныг олж мэдсэн.

Үндэсний баялгийн сангийн хуульд ашгүй дээ гэж харахаар нэг заалт нь  Хуримтлалын сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах нь. Оюутан залуусаа дэмжихээр татвар төлөгчдийн мөнгөөр Боловсролын зээлийн сан байгуулсан ч эрх мэдэл бүхий дарга, дээдсийн хүүхдүүд гадаадад сураад зогсохгүй эргэн төлөлт хийлгүйгээр хууль бусаар зээлээ тэглүүлсэн урт жагсаалт одоо ч байсаар байна. Бас л  360  гаруй тэрбум төгрөг замхарсан.

Улсын хөгжил нь боловсролтой, эрүүл иргэн байх учиртай. Боловсролын чанарыг сайжруулахын тулд салбарын хөрөнгө оруулалтыг тэлж, залуусаа олон улсад сургах, багшаа бэлтгэх ёстой. Улсын төсвийн 20 хувийг боловсролын салбарт олгож байгаа ч чанарт зарцуулах төсөв хүрэлцэхгүй байгааг салбарынхан нь хэлдэг. Тэгвэл Хөгжлийн сангийнхөрөнгийг боловсролд зарцуулах нь ирээдүйдээ чиглэсэн тэгш хүртээмж бүхий баялгийн хуваарилалт болж чадах юм.

Хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулж Уул уурхайн сайд асан О.Батнайрамдал өөрийн цахим хуудастаа “Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ-д өргөн барилаа. Түүхэн гэж хэлж болохоор үйл явдал байлаа. Баялагтай улс орнууд ийм сантай байдаг. Сангийн хөрөнгийг яаж зарцуулвал иргэдэд тэгш, хүртээмжтэй, урт хугацаандаа зөв байх юм гэдгийг сайтар тунгааж хуулиа батлах хэрэгтэй. Дэд сайдаар ажиллаж байхдаа тэгш боломжийн талаар 300 гаруй хуудастай тайлбар бүхий товхимол бэлтгэж, хүмүүст үзүүлж байсан хүний хувьд хуулийн төсөл өргөн баригдаж байгаад баяртай байна. Гол хөрөнгө оруулалт нь боловсрол, эрүүл мэндэд чиглэх ёстой. Байгалийн баялгаа сорж ирж байгаа орлого танд, таны хүүхдэд чанартай боловсрол болж очмоор байна. Эрүүл мэндийн сайн үйлчилгээ, анх удаа орон сууц авахад урьдчилгаа төлбөрт нь ямар нэгэн байдлаар нэмэр болох тогтолцоог иргэд хүсэх хэрэгтэй. Ингэж чадвал баялгийн шударга хуваарилалт болно” гэжээ. Түүний хувьд Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг үр дүнгүй, эрх мэдэлтэй хэдэн хүмүүсийн хүүхдүүд авч сурсан гэдгийг шүүмжилж, эргэн төлөлт хийхийг шаардаж байгаа юм.

Сүүлийн 30 жилээр авч үзвэл манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт нь байгалийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс шууд хараат байлаа. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлсэн байна.

Манай улс өнөөг хүртэл байгалийн баялгийн үр өгөөжийг ашиглах замаар улс орныхоо нийгэм эдийн засгийн зорилтуудыг тодорхойлсон хуулиуд баталсаар ирсэн. Байгалийн баялгийн орлогыг иргэдэд хүртээх хуваарилах талаар 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулсан ч иргэдэд тэгш хүртээх зарчмыг төдийлөн зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөг хүрсэн. Ердөө сонгуулийн өмнө иргэдэд бэлэн мөнгө тараах, хүүхдийн мөнгө, ногдол ашиг төдийхнөөр иргэдийн амьдралд бодит дэмжлэг болохгүй, үр ашиггүй халамжийн бодлого явуулж ирлээ. Харин одоо хуримтлал үүсгэж, иргэн бүрт тэгш боломж, хүртээмж бүхий хөрөнгө оруулалт болгох учиртай.

Дээрх хуулийн төсөлд Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан,  Хөрөнгийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн төвлөрүүлэх, түүний зориулалт, зарцуулалтыг талаар нарийвчлан зааж, сангийн орлогыг төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийн зохион байгуулалтын зарчмыг тодорхойлж байгаа юм.

Дэлхий дээр 1940 оноос эхлэн үндэсний баялгийн сангийн тухай ойлголт анх бий болж, түүнээс хойш баялгийн сангийн тоо эрчимтэй нэмэгдэн  2010 оноос хойш өнөөдрийн байдлаар олон улсад 176 баялгийн сан үйл ажиллагаа явуулж байна. 

Хэдийгээр үндэсний баялгийн сангийн талаарх онол, олон улсын туршлага чамгүй байвч манай улсын засаглал, эдийн засгийн бүтэц, газар нутаг, монгол хүний сэтгэхүйн онцлог зэрэг үндэсний шинжид тулгуурласан төрөлжсөн сангууд, тэдгээрийн удирдлага зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төсөлдөө тусган боловсруулах нь ач холбогдолтой төдийгүй түүнийг нарийвчлан томьёолох нь цаашид тогтвортой хөгжлийн суурийг тавих үндэс бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчид, эрх баригч намын удирдлагууд онцолж