МУГЖ Д.Отгонжаргал нийслэлийн соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр тодорлоо

2 сарийн өмнө 14727
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

МУГЖ Д.Отгонжаргал нийслэлийн соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр тодорлоо. Түүний хувьд оны өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ болсон юм.

Тэрбээр Баянхонгор аймгийн Заг суманд төрж, Дархан-Уул аймагт арван жилийн боловсрол эзэмшсэн. 2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөж, 2007 онд поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг "VOICE" хамтлагийг байгуулж, хамтлагийн уран бүтээл туурвиж эхэлсэн.

2009 онд Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн. Д.Отгонжаргал Бээжингийн театр, Хөх хот, ӨМӨЗО гээд дэлхийн олон хот, улсуудад уран бүтээлээ сонордуулж, Монгол Улсын соёл урлагийг дэлхийд сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өнгө төрхийг, чадал чансааг нь тодорхойлсоор ирсэн.