Аз жаргалтай гэр бүлийг цогцлоох 5 нууц

1 жилийн өмнө 7525
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Зөвхөн хайр болон секс дээр аз жаргалтай гэр бүл, амжилттай гэрлэлт тогтдог уу гэвэл Үгүй. Сонсож, мэдэрч, нэгнээ ойлгож хүндэлж байж гэр бүл бүрэлдэн тогтоно. Тэгвэл аз жаргалтай, тогтвортой гэр бүлийн цогцлоох 5 алхамыг танд зааж өгье.

 
  1. Нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөр

Та эхнэр/нөхөртөө олон удаа буулт хийх шаардлагатай болно. Өөр өөр орчинд өсч торнисон учраас үзэл бодол санаа, мэдрэмж, зан чанар, үнэт зүйл гээд маш олон зүйлс харилцан адилгүй байх бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Хүлээн зөвшөөрч, хүлээж авах хэрэгтэй. Үерхэж болзож байх үед зөвхөн төстэй, нийцтэй талуудаа л харж, нэгнийгээ хайрладаг бол гэрлэж гэр бүл болсны дараа ялгаатай талууд илүүтэй харагдана. Энэ үед аль болох нэгнээ хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хайрлахыг хичээгээрэй.

 
  1. Жаргал зовлонг хамтдаа туул

Таны гэр бүлд жижиг гэлтгүй баяртай зүйл тохиолдвол үргэлж баярлан тэмдэглэж заншаарай. Эерэг энергиэр гэрээ дүүргэж, үргэлж баяр хөөртэй байхыг хичээ. Мэдээж амьдралын замд саад бэрхшээл, хэцүү зүйлс олон тохионо. Харин энэ бүрт хамтдаа даван гарч, аль болох эерэг байгаарай. Хэрүүл маргааны үед ч гэсэн жижигхэн хошин яриа, тоглоом шоглоом оруулж ирэх нь асуудлыг хөнгөн шийдэж, маргааныг дуусгахад тусладаг болохыг сэтгэл судлаачид онцолсон байдаг.

 
  1. Адал явдлыг эрэлхийл

Хамтдаа сонирхолтой зүйлс хийж байгаарай. Өөрийгөө та хүүхэд шиг сахилгагүй, ямар ч бодлогогүй байхыг зөвшөөр. Аялалд гарч, хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсээ хийж, хамтдаа дурсамж дүүрэн цагийг өнгөрүүлэх нь чухал. Шинэ зүйлс хамтдаа хийх нь өдөр тутмын амьдралаасаа гарч, нэгнийгээ илүү таньж мэдэх, харилцааг илүү тогтвортой болгоход тусалдаг.

 
  1. Хэтэрхий нэгнээсээ хараат байхаас зайлсхий

Гэрлэсэн л бол бүхнийг хамтдаа хийж, байнга хамт байх ёстой гэсэн үг биш. Өөрийгөө дэлхий ертөнцөөс тусгаарлаж, зөвхөн эхнэр/нөхөртөө зориулах хэрэггүй. Гэрийнхэн, найз нөхөдтэйгээ харилцаагаа хэвээр хадгалж, хоббигоо хөгжүүлж, өөртөө цаг гарга. Үүнтэйгээ адил хайртдаа ч бас ганцаараа байх хувийн орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй.

 
  1. Романтик, энхрий бай

Болзоонд явах, өдөр бүр нэгнээ үнсэх, амралтын өдрүүдээр романтик оройн зоог барих гэхчлэн хайр дурлалын харилцаагаа амьд байлгах нь чухал. Гэрлээд удчихсан, олон жил хамт амьдарсан эсэх огт хамаагүй. Хэрэв та хоёр хэн хэн нь багахан хичээл зүтгэл гаргаад байвал хосын харилцаа шинэхэн, халуухан хэвээр байх болно. 

 Сэтгүүлэгч: Я.Сувд-Эрдэнэ