Шинэ сэргэлтийг түргэтгэх 2024 ОНЫ ТӨСӨВ

11 сарийн өмнө 255
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Moнгол Улсын төсөв сангийн бодлогын  нийгэм, эдийн засаг дахь нөлөөлөл, үр ашгийг нэмэгдүүлэх тухай асуудал олон жилийн туршид яригдаж ирсэн. Эдийн засгийн суурь асуудлууд бүтэцдээ байгаа учраас нэг хоёр жилийн төсвийн бодлогоор бүгдийг шийдэх бодит боломж хомс.

Гэхдээ төсвийн бодлогыг улс орны хөгжлийн бодлоготой уяж, хэрэгжүүлж чадвал эерэг үр дүнгүүд наашлах боломжтой юм.

Тэгвэл Засгийн газраас өргөн бариад буй 2024 оны төсвийн төлөвлөлт, бүтцийг харахад хөгжлийн бодлоготой уялдуулжээ. Тодруулбал, эдийн засгийн багтаамжийг бодит утгаар нь тэлж, иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх Хот, хөдөөгийн сэргэлтийн хэрэгжилтийг түргэтгэхэд, мөн Шинэ сэргэлтийн бодлого, бизнесийн орчныг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлэхэд, 2024 оны төсвийн бодлогоор  тухайлан анхаарчээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр ДНБ-ий 43 их наяд орчмын эргэлтийг 75 их наядад авчирлаа" хэмээн саяхан мэдэгдсэн билээ.

Тэгвэл ирэх оны төсвийн бодлогоор Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжсэнээр, эдийн засгийг бүхэлд нь сэргээх цогц бодлогоо татварын орчноор дэмжсэнээр ДНБ-ий өсөлтөөс гадна өсөлтийн хүртээмжийн цар хүрээ тэлэх юм. 


Тодотгоход, Сангийн сайд Б.Жавхлан  өчигдөр 2024 оны төсвийн төслийг сэтгүүлчдэд  танилцуулсан. Энэ үеэрээ тэрбээр, энэ дөрвөн жил нийгэм, эдийн засгийн хувьд маш хариуцлагатай үе болж буйг дурдсан. 

Эхний хоёр жил нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байж, их том сорилттой нүүр тулсан бол сүүлийн жилийн хугацаанд геополитикийн асуудал манай улсын хувьд нэлээд хүнд туссан.  Гэсэн ч  Засгийн газрын зүгээс шат дараатай эдийн засаг, эрүүл мэндээ аврах, эдийн засгаа тогтворжуулах, өсөлтийг бий болгох, ил тод болгох ар