Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулна

11 сарийн өмнө 137
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Дорноговь аймагт сураггүй алга болсон хүүхдийн эрлийн ажиллагааны талаар өнөөдөр ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.

Энэхүү хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ЦЕГ-аас "Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаа болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг хийж байна. Ажиллагааг автомашинаар болон нисдэг тэргээр хийж байгаа бөгөөд зэргэлдээ сум, аймгийн нутаг дэвсгэрийг хамарч хийж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүсч, уриалъя. Мэдээллийг үнэн зөвөөр нь, баттай эх сурвалжаар авч, мэдээлэх нь зүйтэй. Манай Дотоодын хяналтын аюулгүй газраас шалгалт явуулж, алдаатай мэдээлэл цацсан ажилтанд арга хэмжээ авна" хэмээсэн бол ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулдаг болно" гэлээ. 

Мөн сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбогдуулан шалгалтын ажиллагаа эхлүүлсэн тухай дурдлаа.