Хүчингийн хэргээр саатуулагдсан Г.Цог-Өрнөхийн утаснаас САДАР САМУУН бичлэгүүд олджээ

10 сарийн өмнө 322
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан өнгөрөгч амралтын өдөр саатуулж, цагдан хорилоо.

Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэргээр саатуулсан бөгөөд 15 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад гомдол ирсний дагуу ийнхүү шалгаж эхлээд байна.

Шалгалтын явцад Г.Цог-Өрнөх нь фэйсбүүкт "Boogii Boogii"  гэх хуурамч хаяг нээж, 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй үйлдэл тогтоогджээ.

Түүнчлэн тэрбээр гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун дүрс бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.