Талинбаны засаглал эмэгтэйчүүдийг үндэсний хүрээлэнд үйлчлүүлэхийг хоригложээ

1 жилийн өмнө 120
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px



Афганистан улсын засгийг барьж буй Талибан бүлэг эмэгтэйчүүдийг Банд-э-Амир үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлчлүүлэхийг хориглосон байна. Афганистаны дэг журамын сайд Мохаммад Халед Ханафигийн хэлснээр зарим эмэгтэйчүүд цэцэрлэгт хүрээлэнд хижаб өмсөөгүй явж харагдсан аж.

Банд-э-Амир хүрээлэн нь Бамиян мужид оршдог, 2009 оноос хойш үндэсний хүрээлэн гэх тодотголтой болсон алдартай аялал жуулчлалын газар юм. Аюулгүй байдлын агентлагуудыг хижаб өмсөхгүй байгаа асуудалд шийдэл олтлоо эмэгтэйчүүдийг тус хүрээлэнд нэвтрүүлэхгүй байхыг Ханафи үүрэг болгосон байна.

Уг мэдээ гарсны дараа Хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Ферешта Аббаси “Бүх Афганистан эмэгтэйчүүдийг хүндэтгэж байгаа хэрэг” гэсэн аж. Мөн Афганистан дахь НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан элч Ричард Беннетт эмэгтэйчүүдийг Банд-э-Амирт зочлохыг хориглох нь Афганы соёл болон Шариа хуулийг дагахад шаардлагатай хэрэг үү гэж хэлжээ. Афганистаны төрд Талибанчууд гарсны дараа тэд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчин, хязгаарлаж эхэлсэн. Саяхан тус бүлгийн удирдлага эмэгтэйчүүдийг гоо сайхан болон үсний салоноор үйлчлүүлэхийг хориглосон билээ.

Эх сурвалж: BBC