СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай орхисон автомашиныг хулгайлжээ

7 сарийн өмнө 199
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2024.03.06/ “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл иржээ.

Дээрх хэргийг тус аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ