Н.БУЛГАНТАМИР: СУРАГЧДЫН ИЛТГЭХ УР ЧАДВАРЫН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО.

10 сарийн өмнө 1082
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px


 

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидэнд өөрийгөө танилцуулна уу.

 

Сайн байцгаана уу? Танай хамт олонд болон энэхүү ярилцлагыг унших хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нямдоржийн Булгантамир гэдэг. Миний хувьд “Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая” сурагчдын илтгэх ур чадварын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 8 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна.

 

“Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая- VIII” тэмцээн нь бусад илтгэх ур чадварын тэмцээнээс юугаараа ялгаатай вэ?

 

Манай улсад сурагчдын илтгэх ур чадварын тэмцээн 2015- 2018 онуудад маш ихээр зохион байгуулагдаж байсан жил ирэх тусам илтгэх ур чадварын тэмцээн багасаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ тэмцээний хувьд 8 жил тасралтгүй зохион байгуулсан туршлага, 8 жил тасралтгүй ажилласан баг хамт олон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хувьд ч энэ тэмцээн зохион байгуулагдаж байсан.

 

Мөн энэхүү тэмцээний хувьд жил бүр тухайлсан сэдвийн хүрээнд сурагчдын илтгэх ур чадвар болон тухайн сэдвээр судлагдсан байдал, шинэлэг тал дээр нь анхаардаг.

Тэмцээн хэдэн үе шаттай вэ?

 

Тэмцээн нь 3 үе шатаас бүрдэнэ. Бид одоогийн байдлаар зөвхөн эхний шатны зарлал, удирдамжийг олон нийтэд хүргэсэн. Эхний шатанд нийт оролцсон хүүхдүүдийн 10 хувь нь дараагийн шатанд шалгардаг. Дараагийн шатнаас шалгарсан хүүхдүүдийн 50 хувийг нь сургалтын явцад шалгаруулах болно. Харин сүүлийн шатанд шалгарсан хүүхдүүдийн илтгэлийг видео болгон олон нийтэд хүртээл болгон сонгон шалгаруулалт явагдах болно.

 

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд ямар байх вэ?

 

Энэхүү тэмцээн нь хоёр үндсэн баг ажиллана. Зохион байгуулагчдын багт 27 хүн, шүүгчдийн багт 12 хүн байна. Тун удахгүй шүүгчдийн багийг олон нийтэд зарлах болно. Ер нь бол улсынхаа хэмжээнд шилдэг, урдаа барьдаг лектор, илтгэгч нарыг урих болно. Энэ тэмцээн чинь сурагчдын хүсэн хүлээдэг ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН шүү дээ.

 

Тэмцээнд оролцогчдод таны хувьд өгөх зөвлөгөө юу вэ?

 

Энэ тэмцээний нэг онцлог нь илтгэгч ямар нэгэн дүрс бичлэг, дуу авиа, эд зүйлс ашиглахгүй зөвхөн өөрийн яриагаар бусдыг байлдан дагуулах ур чадварыг шалгаруулдаг тул зөвхөн яриандаа анхаарал хандуулаарай гэж зөвлөмөөр байна.

 

 

Тэмцээнд бүртгүүлэхийг хүсвэл юу хийх ёстой вэ?

 

Тэмцээний 1-р шатанд дараах линкээр байршуулна. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд доорх линкээр бүртгэх болно.  https://forms.gle/zfCimHjZSkW4btEWA,

Мөн тэмцээнтэй холбоотой аливаа асуулт, ойлгомжгүй зүйл гарвал манай зохион байгуулалтын багаас асуух боломжтой. Утас: 95651804, 88454056

  

Тэмцээн хэзээ болох вэ?

 

Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхний шатны шалгаруулалт явагдах болно. Иймд нийт Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 7-12 ангийн сурагч дүү нарыгаа оролцоорой гэж уриалмаар байна.

  

Танай хамт олонд амжилт хүсье.