МҮХАҮТ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ хэн болох бол?

11 сарийн өмнө 285
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Бизнесийн салбарыг нэгтгэн зангиддаг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Одоогийн байдлаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, Б.Лакшми, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболд, “Жүр-Үр” компанийн захирал Б.Мөнхзул, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан гэх мэт нэрс дуулдаж байна.

Т.Дүүрэнг таних хүн бараг үгүй. О.Амартүвшингийн нөмөр нөөлөг дор өнгөрсөн 4 жил байхдаа бизнес эрхлэгчдийн сэтгэлд хүртэл ажиллаж чадаагүй гэхээр өөр онцгой зүйл түүнд алга. Ажиллах хугацаандаа Танхимын хуулийг өргөн мэдүүлж, бүх компанийг хүчээр нэгтгэх гэсэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Самрын холбооны гишүүн компаниудад гарал үүслийн гэрчилгээ өгөлгүй луу унжиж, танил талдаа өгсөн хэрэгт нэр холбогдсоноос өөр түүнд гавих зүйл алга. Түүнээс гадна өөрөө дотор нь ажиллаж, бүх зүйлээ хянаж байгаа хүн  бусадтай зэрэгцээд өрсөлдөнө гэдэг байж боломгүй хэрэг. Мөн О.Амартүвшиний хувийн компанид ажиллаж байсан түүнийг залгамжлагч болгохыг хүсэх хүн олон биш байна.

“Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга гэх шинэ үеийн төлөөлөл болсон энэ залууг таних хүн бас л ховор. “Хувийн хэвшлийн орчинд шинэ үе гарч ирж байгааг Та бид бүгдээрээ харж байгаа, мэдэрч байгаа” хэмээн өөрийгөө тодотгосон түүнд танхимын гишүүн компаниуд итгэж сонгох нь юу л бол. Өөрөөр хэлбэл шинэ цагийн бололвсролтой жирийн нэгэн залуу гэхээс өөр тодотгох зүйл түүнд алга.

Б.Лакшми гэх энэ бүсгүй Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар чамгүй олон жил ажилласан.  МҮХАҮТ гэдэг бол ТББ. Толгой сайтай, тоо сайн бодож тооцоо сайн хийдэг олонд үнэлэгдсэн бүсгүй. Гэхдээ ТББ-ыг удирдан авч явахад харилцаа холбоо, менежмент хамгийн чухал. Энэ шалгуурыг эдийн засагч  Б.Лакшми давах нь юу л бол. Өөрөөр хэлбэл олон компанийг удирдаад зангидаад явчих чадвартай эсэхт олон хүн эргэлзэж байна.

Одоогийн байдлаар МҮХАҮТ-ын даргад нэр дэвшиж байгаа хүмүүсээс хамгийн боломжтой гэж үзэж байгаа хүний нэг нь Т. Ганболд юм.

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч тэрээр бараг 20 настайгаас бизнесийн салбарт хөл тавьж, ОХУ-ын Алтайн Хязгаараас Монгол Улсад тариа буудай хомсдолд орсон үед “Алтан Тариа” ХХК, “Улаанбаатар Гурил” ХХК-иудын хэрэгцээг бүрэн хангаж байсан нэгэн. Түүнчлэн “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа Үйлдвэрийн хүчин чадал ашиглалтыг 30-80 хувь хүргэж,  ажилчдын тоог 300-1000, дундаж цалинг 280 000-1 000 000 төгрөг хүртэл тус тус өсгөж улмаар үйлдвэрийн ашиг орлогыг 15 тэрбум  төгрөгт хүргэж, улсын үйлдвэр ашигтай ажиллаж болдгийн тод жишээг харуулж чадсан нэгэн. Мөн өөрийн санаачилга зүтгэлээр Төмөртэй, Төмөр Толгой, Хуст Уул зэрэг Улсын хэмжээнд хамгийн том нөөц бүхий төмрийн хүдрийн орд газруудыг хууль ёсны дагуу авч Төмөр Толгойн уурхайг нээж олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Бас нэгэн том гавьяа нь Алт үйлдвэрлэгчдийн холбоог үүсгэн байгуулж, алт үйлдвэрлэгчдийн хууль эрх зүйн орчинд эерэг өөрчлөлтүүдийг оруулахад санаачилгатай ажиллаж, 10 хувь байсан татварыг 2.5 хувь болгон бууруулсны үр дүнд алт олборлолтыг 4 тнн-оос 2014 онд 13.8 тн болж, орлого 560 орчим сая ам.доллар болж байв. 2015 онд 15 тн алт улсад алт үйлдвэрлэгчид тушааж, улсын төсөвт  600 орчим сая долларыг оруулж зөв бодлого зөв алхам ямар үр дүн авчирдгыг харуулсан. Т.Ганболд унаган англи, орос хэлтэй, герман, франц хэлээр чөлөөтэй харилцаж чаддагийн дээр гадаад түнш, харилцаа холбоо маш сайн учир бизнесийнхэн гадаад харилцаагаа тэлэхэд хамгийн том дэмжлэг үзүүлнэ гэж салбарынхан үзэж байгаа аж.

“Жүр-Үр” компанийн захирал Б.Мөнхзул өнгөрсөн жил Гавьяат хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Тэрбээр амттан хийх ажилдаа гаршиж, бизнес нь энэ чиглэлийнхэн дундаа тэргүүлж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, Монголын бизнесийн салбарт үүсэж буй алдаа оноог дэнсэлж, байр сууриа илэрхийлдэг түүнийг эмэгтэйчүүд илүү дэмжиж байгаа аж. МҮХАҮТ-ын удирдлага зөвхөн бизнес эрхлэгчдээ дэмжээд зогсохгүй, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Түүний бизнесийн замнал, цар хүрээ, зангараг хүрэх болов уу гэсэн эргэлзээ бизнес эрхлэгчдэд байгаа гэнэ.

Буянгийн хэмээн нэрээрээ бидэнд аль эрт танил болсон Б.Жаргалсайхан бас л өрсөлдөх бололтой. Түүний бизнес хэр өгөөжтэй, ашигтай байгааг бүү мэд. Тэмээний ноосон эдлэлээс хэтрэхгүй яваа тэрбээр үнэн үг хэлж, үзэл бодлоо хэнээс ч айлгүй хэлдэг гэдгээр нь бүгд сайшаан дэмждэг. Гэсэн хэдий ч түүний сонгуулийн ажил хэзээ ч бүтэлтэй байсангүй. Хамгийн өндөрт гарсан нь Үйлдвэр худалдааны сайд. Цөөхөн жил хийгээд буусан түүний ажлыг өөрөө л сайн гэхээс өрөөл бусад сайшаах нь бараг үгүй. Үнэн үгээ хэлж, үзэл бодлоороо олон нийтийг соён гэгээрүүлж явах нь түүнд илүү дөхөм, бусад хүн ч хүлээж авах магадлалтай юм.