Монголд анх удаа автотээврийн хэрэгсэл шилжүүлэх цахим гэрээ хийгдлээ

11 сарийн өмнө 142
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн “E-Mongolia”системд байршууллаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагын ажлын өдөр, ажлын цагаас үл хамааран Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг киоск машинаар дамжуулан 24 цагийн хэдийд ч авах боломжтой боллоо.

Энэхүү тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлчилгээг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хурууны хээгээр баталгаажуулан, тоон гарын үсгээр өмчлөл шилжүүлэх цахим хэлцэл буюу цахим гэрээг байгуулан хийж байна. Цахим хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулж буй анхны жишээ гэж хэлж болох бөгөөд энэ нь өнөөдрийн байдлаар олгогдоод байгаа 736,844 цахим гарын үсгийн хэрэглээг дэмжсэн үйлчилгээ болж байгаа юм. 

Цаашид тоон гарын үсгийн энэ мэт хэрэглээг дэмжсэн үйлчилгээ, системүүд бий болсноор цахим шилжилт жинхэнэ утгаараа хийгдэж, өнөөдрийн тулгамдсан асуудал  болсон түгжрэл түүнээс үүдэлтэй алдагдаж буй цаг хугацааг хэмнэж, төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулан, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх боломжийг бий болгоно.

Төрийн үйлчилгээний киоск машин дээр өмчлөл шилжүүлэгч болон өмчлөх эрх хүлээн авагч хоёр иргэн нь хүрэлцэн ирснээр татвар, торгууль, замын хураамж болон тэмдэгтийн хураамжийг төлж, шилжүүлэх шаардлагыг хангаснаар тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх цахим хэлцлийг байгуулан өмчлөлийг шилжүүлнэ. Өмчлөл шилжүүлсэн цахим хэлцэл нь И-Монгол цахим системд байрлах үндэсний цахим шуудангаар тухайн хоёр иргэнд очих бөгөөд өмчлөл хүлээн авсан иргэний тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ мөн И-Монгол систем дээр үүснэ.