Монгол улсын Ерөнхий сайд болон түүний баг Дархан-уул аймагт ажиллалаа. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр түүний хэлсэн үгнээс товчлон хүргэе:

11 сарийн өмнө 131
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Яагаад бид Эрдэнэтийн 49 хувь, яагаад Хөгжлийн банкыг дэлбэлэх болов. Яагаад бид Дубайн гэрээг цуцлах болов, яагаад бид Хөтөлийг хурааж авах болов. Яагаад бид Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн концессыг цуцлав.

-Яагаад гэвэл манайд болж байгаа бүх процессын 93 хувь нь уул уурхайтай холбоотой байгаа. Уул уурхайн эзэд бол банкны эзэд. Тийм учраас манай нийт хөрөнгийг уул уурхайн хэдхэн компаниуд барьдаг.

-❗Энэ хүмүүс зарим тохиолдолд хоёр намыг хоёуланг нь худалдаад авчихдаг. Энэ хүмүүс заримдаа шүүхийг тэр чигээр нь томилчих тохиолдол байна.

-Засгийн газар нь 1.5 жилээр солигдоод байсан болохоос биш энэ хүмүүс солигдоогүй. Аль ч нам ялсан энэ хүмүүс л засаглаад байдаг. Энэ тогтолцоог МАНАН гэж нэрлэж байгаа юм.

-Түүнээс биш хоёр намыг хэлээгүй. Хоёр нам хамтарч болно, цаашдаа ч олон удаа хамтарна. Гагцхүү хоёр намыг ашиглаж, өөрийнхөө хүсэл мөрөөдөл буюу өөрийнхөө хувийн эрх ашгийг намуудаар дамжуулж хийж байгаа хэсэг бүлэг хүнийг л хэлж байгаа юм.

-Та бүхэн энийг харж байна уу. Эрдэнэт үйлдвэр 2019 онд 49 хувийн асуудал үүсээгүй байх үед улсад 962 тэрбумыг төвлөрүүлдэг байсан. Дундажаар 700 орчим тэрбумыг. Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоосноос хойш Монгол Улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийг Эрдэнэт үйлдвэр төвлөрүүлж байна.

-Эрдэнэт үйлдвэр төрд ирсэн учраас бид цар тахлыг даван гарсан. Дулаан, цахилгаанаас эхлээд олон асуудлыг Эрдэнэт үйлдвэр шийдсэн. Эрдэнэт үйлдвэр зарим хүний хэлснээр “турж үхэх гэж байгаа саалийн үнээ” биш байсан. Харин Монгол Улсын төсөвт жил бүр 1.8 их наядыг төвлөрүүлж чадах хэмжээний ийм том үйлдвэр байсан.

-❗Зарим нэг хүн хаясан овоолго гээд өөрийнхөө Тамгын газрын даргад өгсөн тохиолдол байгаа. Би “Ачит Их”-ийг ярьж байна. Тэр хог хаягдал биш. Тэр баялаг байсан. Дубайн гэрээтэй холбоотой бөөн асуудал болсон. Одоо 2.3 тэрбум ам.доллар нь тэглэгдээд юутай ч ирээдүйд 22 тэрбум долларын өрийн гинжин хэлхээнээс бид гарчихсан.

-Дубайн гэрээ цуцлагдсан. Гэхдээ дахиад татварын маргаантай холбоотой олон асуудал, маргаан үргэлжилж байгаа. Сая нүүрсний хулгай гээд зөндөө зүйл болсон.

-Та бүхэн мэдээлэл авч байгаа. Өнөөдрөөс эхлээд зарим нэг хоригдсон хүмүүс ХЭҮК-т хандсан байна билээ. Ер нь авлигачид баригдаад эхлэхээрээ л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийн мэдрэмжтэй байсан юм бол яагаад авлигын хэрэг хийв гэдэг асуудал үүсэж байгаа. Харин авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил.

-Авлигачид бидний сургууль цэцэрлэгийг хулгайлдаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог. Авлигачид төсөвт орох байсан мөнгийг хувьдаа ашигладаг. Тийм учраас хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига өөрөө юм. Тийм учраас энэ асуудалтай холбоотой олон зүйлийг Засгийн газар ил болгосоор байна.

-Зарим асуудал дээр иргэд маань Талбай дээр цуглаж бухимдсан. Зарим асуудал дээр олон зүйл болж байгаа. Гэхдээ энэ дээр манай иргэд голыг нь барьж, гол мэдээллүүд дээр хамт байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ гурван арга хэмжээг хэрэгжүүлээд 2023 онд улсын төсвийн 2022 оны орлого Монгол Улсын хэмжээнд анх удаа 1.7 их наядаар давж биелсэн. Үүнийг УИХ-ын гишүүн, Б.Жавхлан сайд гардан зохион байгуулж, сайн хийж чадсан. Гэхдээ энэ үр дүнгүүдийн цаана маш олон асуудлууд байгаа.

-Би нэг асуудлыг ярья. Энэ бол алдартай Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой схем. Үүнийг хүмүүс тэр бүр бүтнээр хардаггүй. Яагаад гэвэл заавал үүнийг судлах албатай ч биш л дээ. Гэхдээ 2016 оны 6 сарын 29-ний өдөр 400 сая доллар гэнэт шилжиж, Эрдэнэтийн 49 хувь Монголд ирлээ гэдэг ийм мэдэгдлийг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизээр зарлаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

- Зургаан сарын 29-нийг хоёр зүйлээр би ерөөсөө мартдаггүй юм. Нэгдүгээрт 6 сарын 29 дандаа сонгуулийн өдөр байдаг. Энэ өдөр ихэнх тохиолдолд сонгууль таардаг өдөр. Сонгууль таарна гэдэг бол хүмүүсийн анхаарал хамгийн их сарнисан байх нөхцөл байдал гэсэн үг.

-Ингээд эргүүлээд харахад 6 сарын 20-ны өдөр 283 сая ам.доллар Аж үйлдвэрийн яам буюу тухайн үеийн Аж үйлдвэрийн яамнаас зээл хэлбэрээр гараад, Монгол банкнаас зузаатгал хэлбэрээр гараад Монголиан коппер корпорейшн, Коннетик, Рийворстон Пропертик, Канетик, Юнайтед Энержи гэсэн дөрвөн компаниар дамжаад 6 сарын 14 болон 18-нд дөрвөн компани руу, яг сонгуулийн дундуур 238 сая ам.доллар Пүрэвтүвшин гэдэг хүний данс руу шилжиж байсан байдаг юм.

---Хоёрдугаарт, Кью эс си зэрэг мөн 4 компаниар дамжаад 56.5 сая ам доллар 4 сарын 21-нд Пүрэвтүвшингийн хувийн данс руу шилжсэн байдаг. Ингээд 6 сарын өдөр 21-ний өдөр 62.9 сая долларыг шилжүүлж, төрөөс 72.4 хувийг шилжүүлж, Монгол Улсын Их Хурал сонгуультай байх үед энэ асуудал гэнэт шийдэгдсэн. Үүнд л гол асуудал байгаад байгаа юм.

-Эндээс энэ бүлэглэл ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Түүнээс биш хувийн хэвшил үүнийг зүгээр худалдаад авчихсан бол энэ нэг их чухал асуудал биш. Яагаад би үүнийг ярьж байна вэ гэхээр Дархан Төмөрлөгийн үйлдвэр дээр бас олон асуудал байгаа. Сая ч би бас танилцлаа.

- Дархан Төмөрлөгийн үйлдвэр концессын гэрээг 2022 онд цуцлах үед 14.1 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байсан. Та бүхэн үүнийг мэднэ.

- Сая би блансыг нь очиж үзлээ. 12.2 тэрбумын ашигтай ажиллаж байна. Нэгхэн жилийн дотор. Эндээс нэг зүйл ажиглагдаж байгаа юм. Энэ концесс өөрөө төмөрийн үйлдвэр барих гэсэн концесс биш байсан. Энэ концесс бол Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай, Төмөртэй, Хустай хоёр ордыг авч экспортлох ийм л хэлцэл байсан.

-❗Шулуухан хэлэхэд энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд санхүүжүүлсэн компани байгаа. Санхүүжилт өгөөд гарсаных нь дараа Хэнтийн Бор-Өндөрийг, Дарханы Төмөрлөгийг, Эрдэнэт үйлдвэрийг, Монголросцветметийг авч, сонгуульд өгсөн хандиваа хэд дахин босгож авсан Мексиктэй адилхан авлигын систем байсан.

-Энэ дээр ТЕГ-ын дарга оролцож, энэ дээр тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны сайд нь оролцож, энэ дээр Монголбанкны Ерөнхийлөгч нь оролцож, энэ дээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Ингэж УИХ-аас нууж, Засгийн газар өөрт байх давуу эрхээсээ татгалзсан. Төрөөс дээр төр байсан гэсэн үг.

-Эрдэнэтийг энэ мөнгөөр төр өөрөө авч болох байсан. Гэтэл яагаад төрийн мөнгөөр хувь хүмүүс авав гэдэгт л Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой энэ асуудал байгаа юм шүү.

-Энэ асуудал өнөөдөр 7 дахь жил дээрээ явж байна. Монгол Улсад шударга ёс гэж байдаг бол эрх биш шүүх үнэнд гүйцэгдэж байх шиг байна. Удахгүй авлигачид их орилно. Олон олон асуудал дээр шүүх гэдгэр дээрээ гэдийнэ гэдэг шиг, том хэргүүд дээр томилсон шүүгч нар нь хамгаалж явсаар байгаад 7 жил болчихсон.

-❗Одоо ингээд ард түмэн үнэнийг мэдээд, Засгийн газар ил болгоод, энэ схемүүд нь задраад байхаар томилсон шүүгч нь эзнээ өмгөөлж чадахгүй болж байгаа. Ингээд Ч.Сайханбилэг нь зугтаагаад гараад явчихсан, Б.Эрдэнэбилэг нь зугтаагаад гараад явчихсан. Гэхдээ хаачих ч үгүй, энэ хүмүүс олдоно. Энд хамгаалж байгаа, санхүүжүүлж байгаа хэсэг хүмүүсийг таслана. Цаг хугацаа тэдний эсрэг цохилж байна. Гагцхүү ард түмэн, Засгийн газар энэ том мөнгөний мафид хууртаж болохгүй, өрөвдөж болохгүй, ухарч болохгүй, бууж өгч болохгүй.

-Монголын ард түмний сайхан сэтгэл дээр, өрөвч сэтгэл дээр ийм системийн эзэд 30 жил тоглосон. Одоо хангалттай гэж бодож байна. Үүнийг таслах ёстой. Энэ дээр Засгийн газар, ард түмэн бид хамтдаа байх ёстой шүү. Өнөөдөр би мэдээлэл авч байгаа. Энэ уулзалтыг үймүүлэх гэж хэсэг хүмүүс Улаанбаатар хотоос ирсэн. Өнөөдөр энэ танхимд сууж байгаа байх. Би бас та хэдэд хэлэхэд “Та бүхэн яаж ч үймүүллээ гээд миний үзэл бодлыг ерөөсөө өөрчилж чадахгүй.

-❗Та хэдэд захиж хэлэх ганцхан юм байна. Гараад явчихсан Б.Эрдэнэбилэгийгээ, Ч.Сайханбилэгтэйгээ аваад надтай уулзуул. Та нар шиг төлөөний хүмүүстэй би уулзахгүй. Энэ схем дээр байгаа ❗Мишиг гэж хүн бол Батсуурь шүүгчийн аав. Батсуурь бол Засгийн газрын шийдвэр бүхнийг хянадаг Захиргааны танхимын тэргүүн шүүгч. Асуудал ингэж л явдаг. Тийм учраас бид шүүхтэй асуудал болоод байгаа юм.

-Үндсэн хуульд Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ хоёр дахь өгүүлбэрт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан байдаг. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдахгүй байгаа учраас өнөөдөр бид парламент дээр шүүхтэй холбоотой асуудлыг ярихаас өөр аргагүй болж байгаа.

-Яагаад энгийн иргэд найман ишигний хэргээр шийтгэгдэж байхад Б.Эрдэнэбилэг гэдэг хүний хэргийг шүүх 7 жил гацаах ёстой юм.

-Яагаад ард түмний хүүхдэд арслан бар мэт загнадаг хэрнээ авлигачдын хэргийг яагаад бүтэн 5 жил гацааж байгаа юм. Тийм учраас шударга шүүхтэй байхыг шаардах эрхтэй гэж бодож байна.

-Би өмнө нь хэлж байсан. Хэрвээ ордон дотор хүч мөхөствөл би Төв талбай дээр суулт хийнэ.

(❗болсон, болж буй бүгдийг хэлжээ, бид мартамхай улсууд, одоо мартсан л яваа.

49-ын МАНАН мафийг БҮҮМАРТ❗)