“Дархан-60” цогцолборыг 8 га талбайд байгуулахаар төлөвлөөд байна.

11 сарийн өмнө 287
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

"Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн нь 44 га талбайтай. Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнд “Дархан-60” цогцолборыг 8 га талбайд байгуулахаар төлөвлөлөө.

Энэ хүрээнд орон нутгийн төсвийн 2.8 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж сагсан бөмбөгийн 3х3-ын гурван талбай, 5х5-ийн зургаан сатандарт талбайг дугуй зам, явган зам, гэрэлтүүлгийн хамт барьж байгуулан ашиглалтад орууллаа. Цаашид

-Гар бөмбөгийн талбай

-Экстрим спортын талбай

-Задгай театр

-Бүжгийн талбай

-Хүүхдийн тоглоомын талбай

-Өндөр настны талбай

-Чийрэгжүүлэлтийн талбай

-Ногоон байгууламж, ландшафтын ажлуудыг үе шаттай хийх юм.

Улсын төсвийн 15.6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Миний-Монгол цэцэрлэгт хүрээн”-д Музей номын сангийн цогцолборыг барьж байгуулах ажил эрчимтэй үргэлжилж байна.