Г.ХИШИГСАЙХАН ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

6 сарийн өмнө 597
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Японы нийслэл Токио хотод өчигдөр /2024.03.03/ болсон “Токио-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Галбадрахын Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Хонконгт зохион байгуулсан марафон гүйлтийн Азийн аваргын эмэгтэйчүүдийн хоёр цаг 33 мин 50 секундийн амжилтаар алтан медаль хүртэж байсан.

Харин энэ удаад Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна. Онцлоход, Г.Хишигсайхан Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.