"БНХАУ-ЫН МАНХНЫ ҮЙЛДВЭРЭЭС АЛДУУРСАН МОНГОЛ МОРЬД" ГЭХ БИЧЛЭГ НЬ ТӨӨРӨГДҮҮЛСЭН

6 сарийн өмнө 148
Featured Image
ЭНД СУРТАЛЧИЛГАА БАЙРЛАНА
H БАЙРЛАЛ

Өндөр хамгийн багадаа 200px

Цахим орчинд "Манхны үйлдвэрээс монгол руу зугтаж буй монгол морьд" гэх мэт нэршилтэй бичлэг нэлээдгүй хандалтыг авсан. Харин энэхүү бичлэгийг Mongolian Fact Checking Center буюу Монголын баримт шалгах төвөөс шалгаж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг тогтоолоо.

Бичлэгт давхиж буй морьд махны үйлдвэрээс зугтаж Монгол руу явж байгаа гэх баримт байхгүй бөгөөд тус байршлаас хамгийн ойрхон морь байж болох газар нь нь 4.5 км зайд байрлах морин уралдааны талбай байна. Мөн морьд цулбуураа чирээд давхиж байгаа нь нядалгааны газраас гэхээсээ илүүтэй уналгаар ашигладаг байх магадлалтай. Бичлэгийг анх түгээсэн weibo дахь хаяг нь “Хурд нь 70 миль! Эндхийн зам дээр үнэхээр морьд байдаг” гэсэн тайлбартай оруулжээ.

Монголчуудын моринд хайртай чанар болон үндэстний онцлогийг энэхүү бичлэгийн хандалт болон сэтгэгдэл хэсгээс харж болохоор байна.

Хандалт цуглуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх, илүү чухал зүйлийг сошиал хаягт нь харагдуулахгүй байх зэрэг зорилгоор төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх ажиллагаа явуулдаг тул энэ мэт эргэлзээтэй мэдээллийг идэвхжүүлэхээс татгалзаж, түгээхгүй байхыг анхааруулж байна.